Охид бүсгүйчүүд хэр их дэлгэцтэй нөхөрлөнө төдий хэрээр ирээдүйн хүүхдийнхээ эрүүл мэндийг султгах ажил хийж буй

Twitter Print
2021 оны 06-р сар 02-нд 08:20 цагт
Мэдээний зураг,

Бидний бие дэх энергийн эх үүсвэр нь эсэн дэх Митохондри юм. Нэг ёсны бяцхан цахилгаан станц гэмээр. Сонирхолтой нь митохондри нь зөвхөн эхийн талаас удамшин үлддэг гэнэ.

Харин эдгээр бяцхан эрчим хүчний үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд муу нөлөө үзүүлдэг зүйлсийн хамгийн эхэнд дэлгэцийн хиймэл цэнхэр гэрэл байх аж.

Охид бүсгүйчүүд хэр их дэлгэцтэй нөхөрлөнө төдий хэрээр ирээдүйн хүүхдийнхээ эрүүл мэндийг султгах ажил хийж буйтай утга адил аж. Тэгэхээр хамгаалах шил зүүх гэх мэт тэрхүү хиймэл цэнхэр гэрлийг аль болох багасгахыг хичээх хэрэгтэй байх нь.

Митохондрийн үйл ажиллагаа хэр сайн байна бид төдий чинээ эрүүл, эрч хүчтэй, урт наслах боломжтой байдаг байна. Зарим хүчтэй хорт бодис хүний биед үйлчлэхдээ шууд л митохондрийн үйл ажиллагааг зогсоодог байна.

Өөрөөр хэлбэл шууд л тог таслахтай адил үйлчилдэг учраас маш хурдан амь насанд хүрдэг байна.

Бас нэг хортой зүйл бол тамхи татах. Бас л нөгөөх эрчим хүчний үйлдвэрүүдийн үйл ажиллагааг саармагжуулж удаашруулах нөлөө өгдөг аж.

Тэгэхээр ирээдүйн эхчүүдийн эрүүл мэндэд анхаарах нь улс үндэстний оршин тогтнох, үргэлжлэх гол түлхүүр асуудал байдаг ажээ.

Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (122.201.25.46) 2014-05-02 09:24
      • 0
      • 1

      эргүү мал худал чалчигч энэ хүн ерөөсөө эдийн засаг мэдэхгүй шүү дээ

      Хариулах

    • Зочин

      (202.131.242.238) 2014-05-01 09:29
      • 0
      • 0

      фортуна-гийн үр хүүхдүүд, ач нар нь 3-н үеийн намтараа яаж бичих бол? би ийм өвөөтэй байвал харамсаж ичиж гутрах байх даа.

      Хариулах