Хүүхдээ хариуцлагатай болгохын тулд шийтгэх хэрэггүй

Twitter Print
2019 оны 10-р сар 03-нд 10:47 цагт
Мэдээний зураг,

Тухайлбал, Хүү тань “Хичээлээ тарангуут ирнэ” хэмээн тохиролцсон боловч хэлсэндээ хүрэхгүй оройтож ирэхээр барахгүй энэ алдаагаа дахин давтах хүүхэд олон байдаг.

Ийнхүү алдаа давтагдаад ирэхээр аав ээжийн бухимдал ихсэж улам л хатуу шийтгэх, хорих арга зам хэрэглэхийг хичээдэг. “Би чам шиг ийм хүүхэд мэдэхгүй! Гадаа гудманд гарч тэнэмэл бол” гээд гэрээсээ хөөж үзэх, аавууд “алганы амт үзүүлэх” тохиолдол ч мэр сэр байдаг.

Шийтгэл хатуу байсан учраас хүүхэд айсандаа, цочирдсондоо алдаагаа давтахгүй амласандаа хүрэхийг ТУХАЙН ХЭСЭГ ҮЕДЭЭ хичээж болно. Гэсэн хэдий ч амлалт, амлалтандаа хүрэхийн үнэ цэнийг суралцаж чадахгүй. Зүгээр хэлснээр хийхээс өөрцгүй. Тэгвэл ийм тохиолдлуудад яах вэ?

Гаргаж болох алдаануудад тохирсон дүрэмтэй байх нь эмх цэгцтэй байдаг. Жнь: “Дараагийн удаа хоцорч ирвэл оройн хүүхэлдэй үзэх эрхийг ... удаа хасна, зөвшөөрч байна уу”, “Амлалтандаа хүрэхгүй бол гэр бүлийн тоглоом хамт тоглохоо ... удаагаар хойшлуулах болно, болж байна уу” гэх зэргээр хүүхэдтэйгээ ярилцаж, харилцан ойлголцож дүрэм тогтоох хэрэгтэй.

Аав ээжийн анхаарах зүйл бол ямар ч тохиолдолд энэ дүрмээ үнэн баримтлах хэрэгтэй. Хүүхэд “Уучлаарай” хэмээн хэчнээн хөөрхөн хэлсэн ч дүрэм тогтсон бол дүрмээ баримтлах нь зөв. Уучлал хүссэн чинь сайн хэрэг алдааг чинь уучиллаа, итгэж байна. Гэхдээ дүрмээ баримтлана гэдгээ тайлбарлаж байх.

Мэдээж уучлалт гуйх нь чухал чанар. Гэсэн хэдий ч уучлаарай гэж хэлээд л бүх юм болдог гэсэн ойлголтыг бий болгож болохгүй юм.. Тийм учраас эцэг эх нь хүүхдэдээ хариуцлага хүлээх чадварыг дүрэм тогтоох аргаар ном ёсоор нь төлөвшүүлэх шаардлагатай юм.

Мөн аав ээжүүд хүүхэдтэйгээ илэн далангүйгээр өөрийн сэтгэл санаагаа илэрхийлж байгаарай. Тухайлбал, “Чамайг хэзээ ирэхийг мэдэхгүй болохоор оройн хоолоо ч бэлдэж чадахгүй ээж нь ёстой хэцүү байлаа”, “Ирдэг цагтаа ирнэ гэж амлачихаад ирэхгүй болохоор их санаа зовлоо, айлаа” г.м.

Ингээд яавал оройтохгүй байх тухай, хичээлээ тараад найзуудтайгаа тоглоход нь ямар хугацаа шаардлагатай байгааг нь тодорхойлон ярилцаж тоглох хэм хэмжээг нь тогтоож өгөөрэй.

Хүүхдийг хэт хорьж барилгүй эрх чөлөө өг гэхдээ хэт дураар нь орхилгүй хэмжээ хязгаар тавь. Үүнд дүрэм баримтлах арга хамгийн тохиромжтой.

Г. Төмөрзаяа

“Хөөрхөн шар шувуу” сургалт судалгааны төвийн захирал

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.