“Аваргуудын лиг”-ийн цом өргөсөн Х.Занетти пүүзээ хананд өлгөлөө

Twitter Print
2014 оны 05-р сар 01-нд 09:19 цагт
Мэдээний зураг,
Аргентины шилдэг хөлбөмбөгчин Х.Занетти зодог тайлж буйгаа албан ёсоор мэдэгдлээ. 19 жил мэргэжлийн лигт, тэр дундаа Италийн алдарт “Интер Милан” клубт тоглохдоо “Сери А”-д таван удаа, “Аваргуудын лиг”-т нэг удаа түрүүлсэн тэрээр 1995 оноос карьераа эхэлсэн аж. Энэ хугацаанд “Хар цэнхэрүүд”-ийн төлөө 613 тоглолтонд оролцож 12 гоол оруулсан байна. Мөн Аргентины шигшээдээ багтаж Дэлхийн аварга, “Копа Америка”-д тоглож байлаа. Тэрээр зодог тайлаад “Интер Милан” клубынхээ спортын албанд ажиллахаар болсон гэж тус багийн Ерөнхийлөгч Эрик Тохир мэдэгдсэн юм. Х.Занеттигий оргил амжилт нь 2010 оны “Аваргуудын лиг”-ийн цом өргөсөн жил байлаа. Тухайн үед “Интер Милан” шөвгийн 16-д алдарт “Челси”-г 1:0, 2:1, дунд шөвөгт ОХУ-ын аварга “Зенит”-ыг 1:0, 1:0, хагас шигшээд Каталоны “Барселона”-г 3:1, 0:1, финалд Германы “Баавгайнууд”-ыг 2:0-ээр буулган авч цом өргөхөд Х.Занетти гараанд гарч тоглож байсан аж.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: zoloo_fifa@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.