
Хүний биед таван төрлийн хий байдаг. Үүнд:
Амь баригч хий хүний биеийн толгой хэсэгт оршино. Амь баригч хий хямарсан үед толгой эргэх, нүд эрээлжлэх, заримдаа дайвалзаж ухаан балартах, татаж унах, ухаан санаа орж гарах, мартамхай болох зэрэг шинж илэрнэ.
Дээш гүйгч хий зонхилон өвчүүнд оршино. Дээш гүйгч хий хямарсан үед хий огих, хөөсөөр бөөлжих, хэхрэх, зогисох, юм залгих үед хоолой дээр тээглэх, цээж хорсох шинж илэрнэ.
Түгээгч хий зонхилон зүрхэнд оршино. Түгээгч хий хямарсан үед зүрх дэлсэх, амархан айж цочих, түгших, зүрхний орчмоор хэсч гүйж хатгах шинж илэрнэ. Артерын даралт тогтворгүй болж огцом ихсэх, огцом багасах байдал ажиглагдана.
Гал тэгшитгэгч хий зонхилон ходоодонд оршино. Гал тэгшитгэгч хий хямарсан үед ходоод аюулхайгаар цанхайх, ходоод хийгээр дүүрсэн мэт санагдах, хэхэрвэл бие амрах, хоолны шингээлт муудах шинж илэрнэ.
Уруу арилгагч хий хүний биеийн доод хэсэгт оршино. Уруу арилгагч хямарсан үед гэдэс дүүрэх, хүржигнэх, даарвал эсвэл өглөө эрт, орой бүрийд мөн хүйтэн хоол унд идсэн уусан үед гэдэс дүүрэх, өтгөн хатах, сарын тэмдэг хоригдох, эсвэл бага, өвдөлттэй ирэх зэрэг шинж илэрдэг.
Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн тасгийн их эмч Г.СОЁЛ-ЭРДЭНЭ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(89.176.157.209) 2014-05-01 00:30kkk esti onood bichchihjee hhurhun gedeg ni
Хариулах
Зочин
(27.123.214.118) 2014-04-30 22:45Haha goy goy bichsen bn
Хариулах