
Нэгэн аав өөрийн хамгийн дуртай сэтгүүлээ уншаад сууж байхад нь түүний бяцхан охин байн байн ирж аавыгаа үймүүлээд байв.
Түүнийг завгүй байлгахын тулд ярвигтай газрын зурагтай нэг хуудсыг тасдаж аваад, жижигхэн хэсгүүд болтол нь ураад охиндоо өгч, “миний охин, өрөөндөө очоод энэ газрын зургийг эвлүүлээд ир” гээд аав нь явууллаа. Сэтгүүлээ тайван уншина, түүнийг эвлүүлэх гэж охин маань өдөржингөө юм болно хэмээн санаа нь амарсан аавыгаа хөөрхөн охин нь хоёрхон минутын дараа гайхшруулав.
Нөгөө газрын зургийг ямар ч алдаагүй эвлүүлжээ. Гайхсан аав охиноосоо: “Миний охин яаж ийм хурдан эвлүүлж чадав аа” гэж асуухад охин нь өхөөрдмөөр инээгээд: “Ааваа, хуудасны нөгөө талд нэг гоё эгчийн зураг байсан юмаа. Түүнийг л зөв эвлүүлчихсэн чинь газрын зураг зөв гараад ирсэн” гэлээ. Амаа ангайтал гайхсан аавыгаа үлдээн гадаа гарч тоглохоор охин нь найзууд руугаа гүйлээ.
Амьдралд юу ч тохиолдлоо гэсэн НӨГӨӨ ТАЛ нь гэж заавал байдгийг үргэлж санаж яв. Сорилттой тулгарах, сонин оньсого шиг нөхцөл байдалтай учрах үедээ нөгөө талаас нь нэг хараад үз, ямар амархан шийдэж болох арга замыг хараад гайхах болно.
С.Эрдэнэбаатар
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Zochin
(87.56.238.156) 2019-10-03 14:29Xezee baixdaa mongolchuud deerxi ornuud shig tiim boltloo Buddiin shashin shutdiin??? Edend ene nees deer bodoj setgex tarxi alga!!! Arai siiruu togoitoi xumuusiig singoocheee!
Хариулах
Зочин
(66.181.189.81) 2019-10-03 08:29Малаас дор хүн сүгнүүд
Хариулах
Зочин
(64.119.26.142) 2019-10-02 22:48Энэ хүмүүс галзуурчээ.
Хариулах
Zochin
(182.160.33.217) 2019-10-02 19:43Za odoo bolik uz dee. Naadah chine ch demii amralt bna.
Хариулах