“Brazuca” бөмбөг Дэлхийн аваргыг тодруулна

Twitter Print
2014 оны 04-р сар 30-нд 18:27 цагт
Мэдээний зураг,
Сар гаруйн дараа Бразил улсад хөлбөмбөгийн Дэлхийн аваргын тэмцээн болно. Энэ удаагийн “World cup”-т тамирчид “Adidas” фирмийн “Brazuca” нэртэй бөмбөгөөр тоглох юм. Дэлхийн аваргад ашиглах энэхүү бөмбөгийг “Adidas” хоёр жил зургаан сар туршсан нь тус фирмийн хувьд хамгийн урт хугацааны туршилт болжээ. Мөн бөмбөгийг туршихдаа “Реал Мадрид”-ын домогт хаалгач И.Касильяс, “Барселона”-гийн Л.Месси, “Бавари Мюнхен”-ы Б.Швайнштайгер зэрэг шилдэг хөлбөмбөгчид тоглолтондоо ашиглажээ. “Brazuca” бөмбөг нь 437 гр жинтэй, тойргийн урт нь 69 см, өнгө өнгийн тууз ороосон мэт дүрслэсэн Бразилын ард түмний хүслийн бугуйвчийг илэрхийлж байгаа гэнэ. Бөмбөгийг мөн шигшээ багуудийн нөхөрсөг тоглолтын үеэр ашигласан байна. Тухайлбал жилийн өмнө Швед-Аргентины нөхөрсөг тоглолтын үеэр анх удаа тамирчид тоглож үзжээ.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: zoloo_fifa@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.