Эзэн хааны баг арав дахь удаагаа түрүүлж чадах уу

Twitter Print
2014 оны 04-р сар 30-нд 18:13 цагт
Мэдээний зураг,
Өнгөрсөн шөнө “Аваргуудын лиг”-ийн хагас шигшээгийн тоглолт болж Испанийн эзэн хааны “Реал Мадрид” өрсөлдөгчөө 4:0-ээр бут ниргэжээ. 1956 оноос эхтэй уг тэмцээн 1993 онд нэрээ өөрчлөн шинэ системээр явагдах болсон. Харин “Реал” есөн удаа түрүүлсэн нь дээд амжилт юм. Мөн 1993 оноос хойш тус баг хагас шигшээд 18 удаа тоглож гурван удаа тэнцсэн байна. Өнгөрсөн жил их шөвөгт Германы “Боруссия Дортмунд” багтай тоглохдоо айлын талбайд 3:0-ээр хожигдон тэмцээнээ дуусгасэн билээ. Нийтдээ 18 удаа хагас шигшээд өрсөлдөхдөө 8 хожил, 3 тэнцээ, 7 удаа хожигдсон. Өнөө жилийн хувьд Германы “Бавари Мюнхен”-ыг талбай дээр нь буулгаж авсан нь багийн түүхэнд тодоор үлдлээ. Испанийн баг “Бавари”-ыг гэрт нэг ч удаа хожиж байгаагүй аж. Тодруулбал 12 удаа Германы аваргуудын гэрт тоглохдоо ганцхан хожиж 11 ялагдаж байв. Харин урд шөнө К.Роналду, С.Рамос нар дубль хийж багаа шигшээд хөтлөсөн байна.

1993 оноос хойш “Реал Мадрид”-ын хагас шигшээд хийсэн тоглолтууд

1998 онд “Реал”-“Боруссия Дортмунд” 2:0, 0:0

2000 онд “Реал”-“Бавари Мюнхен” 2:0, 1:2

2001 онд “Реал”-“Бавари Мюнхен” 0:1, 1:2

2002 онд “Реал”-“Барселона” 1:1, 2:0

2003 онд “Реал”-“Ювентус” 2:1, 1:3

2011 онд “Реал”-“Барселона” 1:1, 0:2

2012 онд “Реал”-“Бавари Мюнхен” 2:1, 1:2

2013 онд “Реал”-“Боруссия Дормунд” 2:0, 0:3

2014 онд “Реал”-“Бавари Мюнхен” 1:0, 4:0

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: zoloo_fifa@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.