УОК: “The HU” хамтлагийг тэдэнд авчирна гэж амлаж чадахгүй

Twitter Print
2020 оны 04-р сар 30-нд 15:46 цагт
Мэдээний зураг,

Австралид аялан тоглолтоор очсоныхоо дараа хөл хорионд орсон “The Hu” хамтлагийг эх орондоо авчрах ёстой гэсэн байр суурийг тус хамтлагийн продюсер Б.Дашдондог Шадар сайд болон Онцгой комиссын Шуурхай штабт хандан илэрхийлээд байгаа. 

Энэ талаар Улсын онцгой комиссын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяртай холбогдож, тодрууллаа. Тэрбээр “Дуучин Б.Дашдондог холбогдох газруудад болон надад хандаж хамтлагийн гишүүдээ эх орондоо ирэх хүсэлтэй байгаа талаар мэдэгдсэн. Миний бие тухайн үед цар тахлын үед Улсын Онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдээ тайлбарлаад, дэлхий даяар байгаа монголчуудаа ямар шат дараалалтайгаар эх оронд нь авчрах талаар тодорхой тайлбарлаж өгсөн.

Мэдээж эхний ээлжид хүсэлт гаргасан иргэдээс өвчлөлд өртөх магадлал хамгийн өндөр буюу настай хүмүүс, өвчтэй иргэд, хүүхдүүдийг эх оронд нь авчрах дарааллыг Улсын онцгой комисс баталсны дагуу бид хүмүүсээ татна. Энэ дарааллыг л бид барьж ажиллаж байна. Чартер нислэг буюу шууд нислэг хийх боломжтой улсууд болон тухайн улсад Ковид-19 өвчний тархалт ямар байгааг дотооддоо холбогдох байгууллагуудтайгаа ярилцаж, төлөвлөгөө гаргаж байгаа. “The Hu” хамтлагийн байгаа Австрали улс руу нислэг хийх асуудлыг яг өнөөдрийн байдлаар хөндөөгүй байна. Шууд нислэг хийх боломж одоогоор байхгүй байгаа учир “The Hu” хамтлагийг яг тэдийд авчирна гэж амлаж чадахгүй” гэх тайлбар хийсэн байна. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.