Монголын боксын шигшээ багийн тамирчид өнөөдрөөс Азийн АШТ-нд өрсөлдөнө

Twitter Print
2021 оны 05-р сар 21-нд 11:12 цагт
Мэдээний зураг,

Монголын боксын үндэсний шигшээ баг Герман улсад бэлтгэлээ ханган азийн аваргын тэмцээнд оролцоход бэлэн болоод байна. Тус тэмцээнд Монгол улсаас зургаан эрэгтэй, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөнө.

Боксын үндэсний шигшээ багийн тамирчид 5 сарын 09-20 ны хооронд ХБНГУ-н Сшверин хотод байрлах Олимпийн бэлтгэлийн төвд Герман, Монгол, Швед, Куба, Казахстан улсын шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийж дууслаа.  Энэхүү бэлтгэл нь 5-р сарын 21-31-ны өдрүүдэд АНЭУ-н Дубай хотноо зохион байгуулагдах Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний өмнө болсноороо чухал ач холбогдолтой байлаа.  

Энэхүү тэмцээн Энэтхэгийн Дели хотноо болох байсан ч “Ковид-19” цар тахлын улмаас ийнхүү зохион байгуулах орныг өөрчилсөн билээ. Ази тивийн АШТ-ий жин, жингийн медаль хүртсэн тамирчид алтан медаль хүртвэл 10.000, мөнгөн медаль хүртвэл 5.000, хүрэл медаль хүртвэл 2 мянга 500 ам.доллар тус тус хүртэнэ.

Монгол улс азийн аваргад Монголын боксын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, эрэгтэй багийн дасгалжуулагч А.Гантулга, эмэгтэй багийн дасгалжуулагч Б.Пүрэв-Очир ажиллах бол эрэгтэй Х.Энхмандах 52 кг, Х.Энх-Амар 57 кг, Э.Цэндбаатар 63 кг, Б.Чинзориг 63 кг, Б.Мишээлт 69 кг, О.Бямба-Эрдэнэ 75 кг, эмэгтэй Л.Алтанцэцэг 51 кг, О.Есүгэн 57 кг, М.Намуун /60 кг/ нар өрсөлдөнө.

Спортын сэтгүүлч Дэлгэрмаагийн Баасанжаргал

mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.