Сайханы хөтөлд 700 сая төгрөгийн өртөг бүхий шилэн гүүр барина

Twitter Print
2020 оны 05-р сар 01-нд 17:31 цагт
Мэдээний зураг,

Сэлэнгэ аймгийн ИТХ ээлжит хуралдаанаараа 2020 оны төсөвтөө тодотгол хийжээ.

Төсөвтөө тодотгол хийх болсон шалтгаан нь Сайханы хөтөлд барих шилэн гүүрний санхүүжилттэй холбоотой юм байна. Сэлэнгэ аймаг “Болд төмөр Ерөө гол” ХХК-тай хамтран Сайханы хөтөлд 700 сая төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий шилэн гүүр барихаар төлөвлөжээ. 

Сэлэнгэ аймгийн төвөөс найман км зайтай, Монгол Оросын хил дээр байгалийн үзэсгэлэн бүрдсэн Сайханы хөтөл хэмээх газар бий. Энэхүү байгалийн үзэсгэлэн цогцолсон газрыг аялал жуулчлалын цогцолбор болгон хөгжүүлэх зорилтын хүрээнд энэхүү шилэн гүүрийг барих юм байна. Сайханы хөтөлийн хоёр том хадыг холбосон 70 метрийн урттай, 30 метрийн өндөртэй, шилэн тавцантай гүүр барихаар зураг төслийг нь гаргажээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.