
УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа хэд хэдэн дуулианд нэр холбогдсон хүн бол Л.Эрдэнэчимэг. Туулайн ан, Төрийн ордон доторх “шоудалт” гэх мэтээр түүнийг тойрсон дуулиант явдал хөвөрдөг.
Тэрбээр анх “Benz-500” маркийн автомашин худалдан авсныхаа дараа сошиал сүлжээнд минутын зайтай машиныхаа хүчин чадлыг магтан жиргэсээр “Бэнз Эрдэнэчимэг” гэх хочийг авч байсан юм.
Тэгвэл энэ удаа экс гишүүн Тесла маркийн цахилгаан машин худалдан авч, түүнийгээ мөн л твиттер сүлжээнд гайхуулжээ. Тэрбээр “ТЕСЛА авчихлаа. Ногоон дугаартай боллоо. Дугаарын хязгаарлалтгүй, бас 1-р эгнээгээр явна, агаарын бохирдол гаргахгүй. Бэнз аваад бэнз нэртэй болж билээ. Одоо тесла нэр өгөх болов уу?” гэсэн байна.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(64.119.26.142) 2019-10-02 19:43Сайхан санаачлага байна.
Хариулах
Зочин
(182.160.5.106) 2013-10-28 10:42oyun zangia zuudimu haha
Хариулах