Төрийн банкны “Цахим төгрөг” шинэ бүтээгдэхүүний нээлт болно

Twitter Print
2014 оны 04-р сар 30-нд 13:17 цагт
Мэдээний зураг,
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг сурталчлах, Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний бодлого, үйл ажиллагааг мэдээлэх зорилгоор 2014 оны 5 дугаар сарын 4-ны өдөр “Чингисийн талбай”-д иргэдэд зориулсан мэдээлэл, сурталчилгаа, үйлчилгээ зохион байгуулна.

Нээлттэй өдөрлөгт Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Төрийн банк, Сангийн яаманд хэрэгжиж буй олон улсын төслийн нэгжүүд, Монголын даатгагчдын холбоо, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт  тус тус оролцоно.

Нээлттэй өдөрлөгийн үеэр Сангийн яамны бодлого, үйл ажиллагааг иргэдэд сурталчлан, цахим татварын системийн талаар танилцуулж, татварын зөвлөгөө өгч, автомашины татвар хураах, даатгал хийх үйлчилгээ үзүүлнэ.

Гаалийн газар, хороодтой сүлжээгээр холбогдохоос гадна гаалийн хууль тогтоомж зөрчсөний улмаас хураагдаж, улсын орлого болсон ховор үнэт эдлэлийн үзэсгэлэн гаргаж, мансууруулах бодисын тестерүүд, нефтийн бүтээгдэхүүний актон тодорхойлогч багажийг хэрхэн ашигладаг талаар иргэдэд танилцуулж, сургуультай нохойн үзүүлбэр үзүүлнэ.

Төрийн банкны “Цахим төгрөг” шинэ бүтээгдэхүүний нээлт хийж, явуулын салбар ажиллуулна.

Өдөрлөгийн үеэр сагсан бөмбөг, шатар, дартсын тэмцээн болон гар зургийн уралдаан зохион байгуулж, Жижиг дунд үйлдвэрийн хийсэн бүтээлийн үзэсгэлэн яармаг худалдаа зохион байгуулна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.