”Шинэ үе” продакшн тайлбар хийлээ

Twitter Print
2014 оны 04-р сар 30-нд 10:38 цагт
Мэдээний зураг,
''Шинэ үе'' продакшны хоёр эмэгтэй жүжигчний асуудал интернет, фэйсбүүк цахим хуудсуудаар яригдаж, үнэн худал мэдээллүүд ихээр цацагдаж байгаа учраас "Шинэ үе" продакшныхан өнөөдөр албан ёсоор мэдэгдэл хийлээ. Тодруулбал, "Шинэ үе" продакшны жүжигчин Ц.Алдармаа Д.Оюунтуул нар энэ сарын 27-нд Орхон аймагт хийсэн тоглолтынхоо дараа маргалдаж хэн хэнийгээ халуун усаар түлж гэмтээсэн.

Харин энэ талаар мэдэгдэхдээ, "Жүжигчин Д.Оюунтуул болон Ц.Алдармаа нар нь ажлын бус цагаар хамт олноосоо тусдаа байх үедээ хувийн асуудлаар маргалдаж бие, биедээ хохирол учруулсан нь үнэн" гэснээс өөр тайлбар өгсөнгүй. Одоогоор жүжигчин Д.Оюунтуул Түлэнхийн төвд хэвтэн эмчлүүлж буй бол Ц.Алдармаа гэрээр эмчилгээ хийлгэж байгаа аж. 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.