Украин ОУВС-гийн шаардлагаар ХАА-н зориулалттай газраа зарах хууль батлав

Twitter Print
2020 оны 05-р сар 03-нд 16:17 цагт
Мэдээний зураг,

Украин Улсын нийт гадаад өр 121,7 тэрбум ам.доллар /Украины ДНБ-ий 78,6%/ байгаагаас 2020 онд төлөх ёстой хүлээгдэж байгаа өрийн хэмжээ 14,9 тэрбум ам.доллар байна. Гэтэл 2020 оны Укрианы төсвийн төлөвлөсөн орлого 45 тэрбум ам.доллар байгаа. 

Тодруулбал 2020 онд Украин Улс бүтэн жилийн төсвийн орлогынхоо 33 хувьтай дүйцэх гадаад өрийг барагдуулах сорилттой тулгарсан. Энэ сорилт Украины өрийг өрөөр барагдуулах хар цикл руу зайлшгүй түлхэж байна. Европын холбоо Украинд 1,3 тэрбум ам.долларын ЗЭЭЛээр туслахаа мэдэгдсэн бол АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп "Бид Украинд туслана. Гэхдээ ЕХ тусласны дараа" гэх зэрэг үг шиддэг. Мэдээж яригдаж байгаа тусламжийн хамгийн гэрэл цацруулсан хувилбар нь "хөнгөлөлттэй зээл" хэлбэрээр... 

Эцэст нь Украины алтан найдвар бол Олон Улсын Валютын сан. ОУВС-гаас Украйн найзууддаа одоо байгаа зээлийн хөтөлбөрөө өргөжүүлэхийг хүсэж байна уу? Тэгвэл дараах шаардлагыг биелүүл. 

-Хөдөө аж ахуйн зориулалттай газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах хуулийг батла ... 

2020 оны эхнээс тус хуулийг Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский зүтгүүлсэн ч нийгмийн томоохон эсэргүүцэлтэй тулгарч унасан юм. Учир нь ХАА-н зориулалттай газрын зах зээлийг эхлүүлэх тус хуулийн эхний хувилбарт "гадаадын иргэнд газар худалдан авах эрхийг шууд олгосон" зэрэг хэд хэдэн ноцтой заалт байв. 

Ийнхүү хэсэг хугацаанд тус хуулийг царцаасан ч өнгөрсөн 4 дүгээр сард эсэргүүцэл дагуулсан зүйл заалтыг бага зэрэг өнгө хувиргаж Украины дээд Рад баталж, Ерөнхийлөгч Зеленский гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болжээ. Баталсан хуулиар "Гадаадын иргэнд газар худалдах бол олон нийтийн санал асуулга явуулж шийдэх аж." /*Сайханбилэг ЕС маань олон нийтийн мессэж санал асуулга явуулаад ард түмэн ОТ-г шийд гэлээ хэмээн Дубайдаж байв/ 

Украины дээд Рад дахь "Эх орон" эвслийн дарга Юлия Тимошенко уг үйл явцыг "Украиныг хөдөө аж ахуйн газаргүй үлдээх зууны луйвар" гэж дүгнээд: 

-Маргааш бид газраа зарах нь маш сайн, ОУВС-гаас авах хэдэн тэрбум долларын зээл манай хар шороон хөрснөөс үнэ цэнэтэй талаарх шоуг үзнэ. Тэд бүгд улс орныхоо төлөө ямар сайн зүйл хийснээ ярих болно. 

/*гэсэн нь манайд явдаг сонгодог пи-арыг тодорхойлсон мэт үгс байв. Дээр нь нэмэхэд <<тэгэхгүй бол улс сөнөлөө>> гэж үргэлжилдэг/ Мөн тэрээр коронавирусын улмаас хөл хорио тогтсон байгаа тул газар зарахыг эсэргүүцсэн иргэд Ерөнийлөгч, Парламентад хандах боломжгүй байгааг ашиглаж үүнийг хийж буйг онцлосон юм. /*Манайд ч бас боохой борооноор/

Өнгөрсөн оны 12 дугаар сарын эхээр Украин, ОУВС-тай гурван жилийн хугацаатай 5,5 тэрбум ам. долларын зээлийн хөтөлбөр дээр урьдчилсан тохиролцоонд хүрсэн бөгөөд хөтөлбөрийг өргөжүүлэхийн тулд "хөдөө аж ахуйн газар худалдаалах хоригийг" цуцалж, дээрх шинэ хуулийг батлах нөхцөлийг тулгажээ. Өргөжсөн хөтөлбөрөөр зээлийн дүн 8 тэрбум ам.доллар болох аж. 

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский "Бид ОУВС-гийн нөхцөлийг биелүүлбэл хагас сарын дотор эхний шатны шуурхай санхүүжилтийг /зээл/ авах болно. Энэ нь ойролцоогоор 1.75-2 тэрбум доллар байна" гээд Олон улсын түншүүдээс тусламж авалгүйгээр Украйн Улсын эдийн засаг, дефолттой нүүр тулж буйг тодотгов.

*Украины үржил шимт хар шороон хөрс маш алдартай бөгөөд 2014 оны Евромайдны дараагаас ЕХ-ноос хөнгөлөлттэй зээл авахын тулд тодорхой хэсгийг хуулж өгч байсан удаатай.

Б.Саранцацрал

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.