Нэг жилийн насгүй “Эрдэнэс Тавантолгой майнинг” компанид ТЭРБУМ төгрөгийн худалдан авалт хийжээ

Twitter Print
2020 оны 04-р сар 29-нд 18:25 цагт
Мэдээний зураг,

Төрийн өмчит “Эрдэнэс тавантолгой”-н лицензтэй талбайгаас Зүүн цанхийн хэсгийг таслан авч,30 хувьд нь олон улсын хөрөнгийн бирж дээр IPO босгохоор төлөвлөсөн 296-р тогтоолоо ЗГэргэж цуцлахаар болсон. 

Зүүн цанхийн лицензийг шилжүүлж, IPO босгох “Эрдэнэс тавантолгой майнинг ” компанийг ч татан буулгаж байгаагаа мэдэгдсэн. Тус компани 2019.08.15-ны өдөр байгуулагдаж, гүйцэтгэх захирлаар нь Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Х.Наранхүү томилогдоод байсан. “Эрдэнэс тавантолгой майнинг“ компани өнгөрсөн хугацаанд 1 тэрбум орчим төгрөгийн худалдан авалт хийжээ. Тодруулбал:

1. Оффисын хэрэгцээт бараа 52.530.000

2. Тавилга 172.950.000

3. Тоног төхөөрөмж 315.750.000

4. Компьютер дагалдах хэрэгсэл 240.900.000

5. Вирусны эсрэг программ 105.200.000

6. Багаж хэрэгсэл 34.200.000

Нийт 921.530.000 төгрөгийн худалдан авалт хийжээ. 

Жилийн насгүй компанид зөвхөн худалдаж авсан бараа бүтээгдэхүүний үнийн дүн 1 тэрбум төгрөг. Цаана нь байрны түрээс, ажилчдын цалин, урсгал зардал гээд тооцвол талийж өгсөн нь мэдээж. Засгийн газар буруу шийдвэр гаргасны төлөөсөнд татвар төлөгчдийн мөнгө ингэж урссаар байх уу?

Хуулиараа энэ зардлыг алдаатай шийдвэр гаргасан албан тушаалтан нь хариуцаж төлөх ёстой биш бил үү! Засгийн газрын хэдхэн сарын настай шийдвэрийн хариуцлагыг ХЭН хүлээх вэ? Татвар төлөгчид энэ мөнгийг олох гэж яаж зовдгийг эд нар даанч мэдэхгүй л дээ! 

Сэтгүүлч Б.ОТГОН

2020.04.28

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.