Хүнд бас нойрсох өвчин гэж бий

Twitter Print
2016 оны 06-р сар 24-нд 19:05 цагт
Мэдээний зураг,

Хүний амьдарлын зураг тавиланг тааварлан залж удирдаж болдоггүй. Одоогоос 80 жилийн өмнө “Тарас Бульба”, “Амьгvй албат” зэрэг олон бvтээлээрээ алдаршсан зохиолч Николай Гоголийн шарилыг Даниловын сvмийн оршуулгын газраас зөөсөн аж. Харин талийгаачийн авсны тагийг нээж vзтэл зохиолчийн толгой хажуу тийшээ харсан байжээ. 

Тухайн vед Оросод төдийгvй Европод ч “летаргия” гэдэг өвчний талаар сайн мэддэггvй байсан тул эхний vед бvгд гайхсан гэдэг. Харин эрдэмтэн, судлаачид тvvнийг “амьдаар нь оршуулсан” байж магадгvй гэсэн дvгнэлт хийсэн аж. Н.В.Гоголь өөрийн найзын эхнэр Екатерина Хомяковад хязгааргvй хайртай байсан боловч тэр нь гэнэт нас баржээ. Хайртай хvнийх нь vхэл Гоголийн сэтгэлийг шаналган зовоож, хямруулсан байна. Тун удалгvй тэр “Амьгvй албат” романыхаа хоёрдугаар дэвтрийн гар бичмэлийг шатааж, хэвтэрт оржээ. 

Эмч нар Гоголийг тайвшруулах эмчилгээ хийсэн боловч олигтой vр дvнд хvрсэнгvй. Удалгvй зохиолч нас баржээ. Гэвч энэ vхлийн нууц одоо хvртэл тайлагдахгvй байна. Тухайн vед зохиолчийг хэн нь ч тvр зуур гvн нойронд автсан гэдгийг өөрөөр хэлбэл, “летаргия” гэдэг өвчнөөр өвчилснийг нь мэдээгvй бололтой. Ийм учраас В.Гоголь авсан дотроо хөрвөөсөн байж магадгvй гэж эрдэмтэд таамагладаг. Гэвч энэ нь эцсийн дvгнэлт биш. 

Ер нь тvр зуур гvн нойрсолт буюу “летаргия” гэж ямар өвчин вэ гэвэл, Lethargia нь “Lethe-мартах”, “Аrgia-хөдөлгөөнгvй” гэсэн Грек vгнээс гаралтай аж. Летаргия өвчнөөр өвдсөн хэн нэгнийг нас барсан хvнээс ялгахад маш хэцvv байдаг гэнэ. Сэтгэлийн хөөрөлд хэт автсан, ядарч туйлдсан эсвэл гэнэтийн ямар нэгэн цочролд орсон vедээ хvн “летаргия” өвчнөөр өвддөг болохыг эрдэмтэд тогтоожээ. Хvн энэ өвчнөөр ганц хоёр цаг, олон хоног, хэдэн арван жил ч өвдөж болзошгvй байдаг гэнэ. 

Гэхдээ өвчтөн эргэн тойронд болж байгаа зvйлийг мэдэрдэг аж. Тэднийг гадна талаас нь харахад огт хөдөлгөөнгvй байдгийн зэрэгцээ бодисын солилцоо нь vлэмж буураад зогсохгvй, уураг тархины vйл ажиллагаа, зvрх судасны нь цохилт тасалддаг байна. Энэ vед нь хvнийг тvр зуур гvн нойрсч уу, эсвэл нас барж уу гэдгийг зааглаж тогтоох хэрэг гардаг аж. Олон жилийн турш бөх унтсан хvмvvс нойрсож буй хугацаандаа огт хөгширдөггvй байна. Харин тэд сэрсэнийхээ дараанаас хоёр гурван жилийн дотор маш тvргэн хөгширдөг гэнэ. 

Летаргия өвчний үндсэн шалтгааныг өнөө ч гvйцэд тогтоож чадаагvй байна. Уг өвчинтэй холбоотой итгэхэд бэрх элдэв яриа дэлхийгээр нэг таржээ.
Тухайлбал, XIV зууны vед Италийн алдарт яруу найрагч Франческо Петрарка 40 насандаа хvнд өвдөж, хэдэн өдрийн турш ухаангvй хэвтсэн байна. Сvvлдээ бvгд яруу найрагчийг нас баржээ хэмээн vзэж, тvvнийг оршуулахаар зэхэж эхлэв. Аз болоход, тухайн vед хvнийг амьсгаа хурааснаас нь хойш нэг хоног өнгөрөхөөс нааш оршуулах нь битгий хэл, цогцсыг нь хөдөлгөхийг хориглодог байж. Франческо “оршуулах” ёслол болохоос яг нэг хоногийн өмнө гvн нойрноосоо сэрж, эрvvл саруул болжээ. Энэ явдлаас хойш нэрт яруу найрагч хорвоод дахин гучин жил насалж, хамгийн алдартай сонетуудаа бичсэн гэдэг. 

Английн нэрт зохиолч Уилки Коллинз, Герберт Уэлс нар “летаргия” өвчнөөс vхтэлээ айдаг байсан гэдэг. Тэр ч байтугай, Уилки Коллинз унтахынхаа өмнө “Намайг vхлээ гэж бодохоосоо өмнө сайтар нягтлан шинжээрэй” гэсэн бичиг бичиж vлдээдэг байжээ. Герберт Уэллс харин “Нойрссон хvн сэрсний дараа” гэсэн зөгнөлт өгvvлэл бичсэн гэдэг. Энэ хоёр суутан аль, аль нь жирийн vхлээр өөд болжээ. “Летаргия”-г зарим хvн эрт vеэс байсан өвчин гэж ярьдаг. Бас энэ нь өвчин бус хvний нойрон дунд бий болдог vзэгдэл ч гэдэг. 

Нэг vе эрдэмтэд дэлхийн нэгдvгээр дайны vед гарсан “испани ханиад” гэгч тахалаас vvдсэн өвчин хэмээн vзэж байж. Харин одоо бол “летаргия” эрт дээр vед төдийгvй одоо ч байгаа өвчин гэж эрдэмтэд vздэг болсон. 1993 онд 23 настай англи бvсгvй Бекки Хауэллс гvн нойрсчээ. Эрдэмтэд тvvний тархинд “испани ханиад”-ын нян байгаа эсэхийг шинжилж vзжээ. Гэвч ийм нян илэрсэнгvй. Эдvгээ манай гаригт “летаргия” өвчнөөр өвдсөн олон мянган хvн эмчийн хяналтанд байдаг аж. Америкийн анагаах ухааны эрдэм шинжилгээний төвд “Летаргия” өвчнөөр өвдсөн 200-гаад хvн байгаа гэдгийг саяхан мэдээлжээ. 

Британийн эрдэмтэд, ВИЛ гэсэн летаргиягийн нян тээгч байдаг, энэ нь хvнийг унтамхай эсвэл бvр нойргvй болгодог төдийгvй зvрхний цохилтын хэмийг нь өөрчилж, хөлөргөдөг болохыг тогтоожээ. Ер нь летаргия хэт ядрах, айх, гэнэтийн сэтгэл хөдлөлөөс болж хvрдэг өвчин гэдгийг олон жишээ харуулдаг. Тухайлбал, Надежда Лебедева гэгч орос эмэгтэй нөхөртэйгөө хэрэлдэн, их уурласнаас болж гэнэт унтаад өгчээ. Тэрбээр нойрноосоо 20 жилийн дараа сэрсэн байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.