
Фашист Герман халдан довтолсон дайны мэдээг Левитан эх орон нэгтэнгүүддээ дуулгаж, түүний гайхамшигт дуу хоолой ялалт ирсэнийг мөн сонсгосон.
Левитаны цор ганц охины эмгэнэлт амьдрал
Левитан цорын ганц охин, мөн зээ хүүгээ аз жаргалтай амьдарна гэж найдаж байсан ч маш эмгэнэлтэйгээр төгссөн юм.
Москвагийн нэгэн орон сууцанд цагдаа нар амьдын шинжгүй болсон өндөр настай эмэгтэйг олоход хүү нь гал тогооны өрөөнд ямар нэгэн зүйл бувтнасаар сууж байхыг харав. Энэ эмэгтэй бол Юрий Левитаны охин байсан юм.
Энэ явдал 2006 он болсон бөгөөд Юрий Левитаны хамгийн хайртай хоёр хүн амьдралын сорилтыг тэсвэрлэж чадалгүй яагаад ийм байдалтай амьдарч байсан юм бол?
Юрий Борисович Левитан 1914 оны 10-р сарын 2-нд Владимир хотод оёдолчны гэр бүлд төрсөн. 19 настайдаа улсын хамгийн чанартай эфирийн хөтлөгч болсон бөгөөд Иосиф Сталин түүний хоолойд хамгаас дуртай байв. Тэрээр Аугаа их эх орны дайны үеэр фронтоос хийсэн сурвалжлага, "Зөвлөлтийн мэдээлэх товчооноос" гэсэн материалыг дамжуулсан дуу хоолой хамгийн алдартай байсан. Адольф Гитлер түүнийг хувийн дайсан гэж зарлаж, "Вермахт Москвад орж ирмэгц хамгийн тэргүүнд дүүжлэнэ" гэж тангараглаж байсан хүн юм.
Левитан Дээд ерөнхий командлагчийн бүх тушаалыг унших ёстой байсан бөгөөд 1945 оны 5-р сард дайн дууссаныг зарлав.
1953 оны 3-р сард тэрээр Иосиф Сталиныг нас барсан тухай гашуудлын үгсийг уншиж, 1961 оны 4-р сард анхны хүн сансарт ниссэн тухай дэлхий даяар зарласан дуу хоолой байв. Левитан нийтдээ 60 мянга гаруй хөтөлбөрт дуу хоолойгоо мөнхөлсөн агуу өвөрмөц баатарлаг дуу хоолойны эзэн болсон.
Улс даяараа танигдсан энэ түүхэн хүнийг ямар ч асуудалгүй амьдардаг гэж олон хүн боддог байв. Левитанд үнэхээр материаллаг баялаг хэрэггүй байсан. Түүнд огт өөр шинж чанартай асуудал тулгарч байв.
Эхнэр нь цэргийн офицер даган явахдаа өөрийн ээж, нөхөр хоёртоо охиноо орхисон.
Юрий Левитан 25 настайдаа Гадаад хэлний дээд сургуулийн оюутан, гоо үзэсгэлэнтэй Раисатай гэрлэжээ. 1940 онд хурим хийснээс хойш жилийн дараа хосууд Наталья хэмээх охинтой болсон. Охин төрөхөд Левитаны гэр бүл аз жаргалтай болсон бөгөөд тэрээр маш сайн нөхөр, сайн аав болсон байв. Гэвч гэр бүлийнхэнтэйгээ их цагийг өнгөрөөж чадаагүй, цэргийн хувцастай хүмүүс ирж радио хороо руу аваачиж засгийн газрын чухал мэдээллүүдийг уншуулахаар байнга авч явдаг байв. Раиса нөхөр нь байнга ажил дээрээ байдаг тул уурлаж бухимддаг болж 11 жилийн дараа гэр бүлээ орхиж, цэргийн академийн офицер даган явав.
Левитаны гэр бүл
Хувийн амьдрал бүтэлгүйтсэн ч Юрий Борисович, Наташа охиноо байнга өөгшүүлдэг дураар нь байлгадаг байв.
Бага наснаасаа эхлэн юунаас ч татгалзахыг мэддэггүй өссөн охин аавыгаа даган байнга ажил дээр нь очдог болж, бяцхан охины эцэс төгсгөлгүй яриа бүх хүнийг залхааж байсан ч аавынхаа хүмүүжил дор өсч Москвагийн Улсын Их Сургуульд элсэн орсон ч Наташа юу ч сураагүй. Аав нь дипломыг нь гуйж авахаас өөр аргагүй болжээ.
Юрий Борисович охиныхоо төлөө маш их санаа зовж байв. Түүнийг үхэхэд Наталья хэцүү байх болно гэдгийг ойлгосон ч охины сэтгэцийн байдал нэгэнт тогтворгүй болсон байлаа.
Наталья бол бүх зүйл амархан байв, аав нь түүнд сар бүр 250 рубль өгдөг учир энэ мөнгөөр охин их юм авч чаддаг байсан. Ерөнхийдөө аавынх нь сэтгэл зүрх Наташаг ганцааранг нь орхихгүй байхыг илүүд үздэг учраас охиныхоо хувийн амьдралыг урьдчилан харсан байв.
Даруухан, олон үггүй залуу эмч Лев Судариковтой охин нь танилцахад алдарт хөтлөгч охиныхоо хувь заяаг түүнд даатгахаар шийдсэн.
Наталья, Лев нар гэрлэж, тэдний хүү Борис мэндэлсэн бөгөөд түүнийг Юрий Борисович охиноосоо дутуугүй хайрлаж өсгөлцсөн юм.
Юрий Левитан зээ хүү Борисын хамт
Левитан азгүй охиноо гадаад нэвтрүүлгийн редактороор, дараа нь "Жуулчин" радио станцад уншигчдын захидалд хариулах нэвтрүүлэгчээр ажиллуулж чадсан.
Натальягаас ялгаатай нь Левитаны зээ хүү сайн сурч, Москвагийн Улсын Их Сургуулийн Түүхийн факультетэд элсэн орж, нэр хүндтэй судалгааны хүрээлэнд ажилд оржээ. Левитан охиныхоо амьдралыг сайжруулсан гэж итгэж байв.
Наталья ээжийнхээ дарангуйлагч зан чанарыг өвлөн авсан тул хүүгээ бүх зүйлд захирч, түүнийг хэт дарахыг оролдсоор байв. Зөвхөн нөхөр нь хүүтэйгээ эвсэг ярилцаж чаддаг бөгөөд нөхрөө нас барахад Наталья хүүтэйгээ харилцах харилцаа эрс муудсан.
Борис, яруу найргийн Гаяне нэртэй үзэсгэлэнтэй охинд гэрлэв. Бэр нь Кавказ гаралтай, худалдааны сургуульд сурдаг байсан нь ээжид нь гологдож байв. Тэр хүүдээ сонгосон бүсгүй нь түүнд тохирохгүй хэмээн татгалзсаар ач хүү төрсөн ч түүний сэтгэлийг зөөлрүүлээгүй учир хүү нь эхнэрээсээ салсан.
Наталья Сударикова
Борис хүүгээ дөнгөж 3 настай байхад гэр бүлээсээ салж ялагдалдаа маш их хохирол амссан. Тэдний гэрт дуулиан шуугиан ширүүсч, 1998 оны 4-р сард Борис таталт өгч ухаан алдан унахад түргэн тусламж түүнийг сэтгэцийн эмнэлэгт хүргэв. Түүнд шизофрени солиорол гэсэн онош тавигдаж гэртээ үүрд үлдсэн.
Харин ээж Наталья Судариковагийн үхэлд хүүг нь буруутгаж байсан ч хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хүнд хэлбэрийн солиоролоор өвдсөн байсныг сэтгэцийн эмчийн үзлэгээр хүлээн зөвшөөрсөн байна.
Борисыг хэрэг гарсан өдөр 6 жил сэтгэцийн эмнэлэгт албадан хэвтүүлж эмчилгээ хийлгэсэн. Борис эмнэлгээс гарсаны дараа туулсан бүх зүйлээ хэзээ ч сэргээж санаж чадаагүй. 2013 онд түүнийг Москва мужаас олжээ. Түүнийг хэрхэн тэндээс олдсон нь одоогоор тодорхойгүй байна.
Юрий Борисович Левитаны зээнцэр хүү Артур Москвад амьдардаг, мэдээллийн технологийн захирлаар ажилладаг байна.
Эх сурвалж: Yandex Zen, суваг: WellWel Life Story Blog
Р.Сайхан-Уул
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.