
Голланд улс бүр дундад зууны үеэс Европ даяар үзэмж тансаг цэцэг нийлүүлж ирсэн орон. XVII зууны дундуур Голландын алтан зул цэцгийн худалдаа дэлгэрч эхэлсэн түүхтэй аж. Эрт цагт алтан зул цэцгийн үнэ дээд цэгтээ хүрч, ганцхан суулгацын үнэ тухайн үедээ тэнгэрт хадаж байсан гэдэг. Тэр үеийн дархчууд, урчууд өөрсдийн урлангийн газраа цэцгийн хүлэмж болгон цэцгийн худалдаа эрхлэх болсон байна.
Голландын эдийн засагт цэцгийн тариалан одоо ч томоохон байр суурь эзэлдэг. Хаврын улиралд энэ тариалангийн өнгө үзэмж бүрдэж үзэсгэлэн, дуудлага худалдаа зохион байгуулж эхэлдэг бөгөөд Европын олон орнуудад бүтээгдэхүүнээ экспортолдог байна.
Голландын алтан зул цэцгийн баярыг тус улсад ажиллаж амьдран суугаа Монголчууд ч тэмдэглэдэг бөгөөд энэ жил тавдугаар сарын 3-нд Бельгийн Вант Улсад Бельги, Нидерландын Монголчуудын хамтарсан " ХАВРЫН БАЯР " - ¨АЛТАН ЗУЛ ¨ цэцгийн цэнгүүн зохион байгуулах болжээ. Цэнгүүнд Монгол Улсын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн хөгжмийн зохиолч Т.Сэр- Од, ¨АЙЗАМ¨ хамтлагийн дуучин Тамир, дуучин Я.Гэрэлчулуун, бүжигчин Ю.Ариунсанаа нар оролцох аж.

E-mail: etugen68@yahoo.com
Утас: 76110303, 76110505
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.