“Арева” компани говьд ураны хоёр орд олборлох гарын үсэг зуржээ

Twitter Print
2013 оны 10-р сар 28-нд 09:48 цагт
Мэдээний зураг,

Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиусын хоёр өдрийн айлчлал албан мэдээгээр дүүрэн өндөрлөлөө. Байгаль орчин, цөмийн олборлолтын эсрэг тэмцдэг төрийн бус байгууллагынхан энэ айлчлалын үер францчууд манай Засгийн газартай уран олборлох гэрээ байгуулсан байж магадгүй хэмээн хардаж байгаагаа илэрхийлсэн. Тэгвэл энэ хардлага үнэн байсныг гадны хэвлэлүүд бичих эхлээд байна. Японы Japantimes.co.jp болон зарим сайтад ноён Лоран Фабиус болон Л.Болд нар уран олборлох тухай гэрээнд гарын үсэг зурсан тухай өчигдөр нийтэлжээ.
   Дундговь аймгийн Улаанбадрах суманд ураны олборлолт хийж, ойр орчмын мал нь олноороо үхэж буй гэх Францын “Арева” компани үйл явдлын гол эзэн аж. Хэдийгээр Улаанбадрахын мал сүрэг уран олборлолтоос болж гажигтай төрж, олноороо үхээгүй гэсэн шинжээчдийн дүгнэлт гарсан ч нутгийн иргэд, байгаль орчны хөдөлгөөнийхөн энэ компанийг эсэргүүцсээр байгаа юм. Францын гадаад хэргийн сайдын айлчлалын үеэр нэгэн хамтарсан компани байгуулахаар гарын үсэг зуржээ. Нэг талаас “Арева” компани 66 хувь буюу хяналтын эрхтэй хувьцааг эзэмших бол нөгөө талаас үлдсэн 34 хувийг Монголын төрийн өмчит “Мон-Атом” компани болон “Мицубиши” корпораци хуваан эзэмшихээр болсон байна. "Мон-Уран" бол Монгол улсын нутаг дэвсгэрт уран болон бусад төрлийн цацраг идэвхт ашигт малтмалын эрэл хайгуул, тандан судалгааны ажлыг гүйцэтгэх, нөөцийг өсгөн нэмэгдүүлэх, тэдгээрийг ашиглах үйл ажиллагаанд дангаар болон бусад хуулийн этгээдтэй хамтран ажиллах төрийн өмчийн оролцоог хэрэгжүүлэх үүрэгтэй 2009 онд байгуулагдсан компани юм.
   Мөн энэ гэрээний гол утга нь Францын “Арева” компанийн давуу эрхтэй хамтарсан компани нь Монголын говьд хоёр ураны ордод олборлолт явуулахаар төлөвлөжээ. Хэдийгээр аль аймгийн нутагт гэдгийг “Japantimes.co.jp” гэдийг дурдаагүй ч говь нутагт хэмээн бичсэн байна. Энэ хоёр уурхайгаас 15 жилийн турш 60 мянган тонн уран олборлоно гэсэн тооцоо байгаа аж.
   Ийнхүү Францын Гадаад хэргийн сайдын чимээгүйхэн айлчлал Монголын говьд хоёр ураны орд тамгалчихаад явчихлаа. Үүнийг баримтаар нотолж чадахгүй ч хардаж байсан байгаль орчны хөдөлгөөнийхөн “Монголд уран олборлож, орчныг бохирдуулж болохгүй. Бусад ямар ч асуудал тал дээр бид францчуудтай хамтран ажиллахыг эсэргүүцэхгүй” гэж байсан юм. 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.