В. Путин Крымийн гүүрийг украинчууд дэлбэлсэн гэдэгт итгэлтэй байна

Twitter Print
2022 оны 10-р сар 10-нд 11:40 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны дарга Александр Бастрыкинтэй хийсэн уулзалтынхаа үеэр Крымийн гүүрэн дээр болсон халдлагыг украинчууд зохион байгуулсан хэмээн үзэж байгаагаа мөн Украины Тагнуулын алба ОХУ-ын иргэний дэд бүтцийн онц чухал объектийг устгах зорилготой байсан хэмээн мэдэгджээ.

Албаны мэдээгээр Крымийн гүүрэн дээр ачааны машин дэлбэрэх үед дэргэд нь ойр явж байсан машинд байсан 3 хүн нас баржээ.

Ерөнхийлөгч В. Путин, "Ямар ч эргэлзээгүй, энэ бол Оросын иргэний онц чухал дэд бүтцийг устгах зорилготойгоор зохион байгуулагдсан алан хядах ажиллагаа. Уг алан хядах ажиллагааг санаачилсан, үйлдсэн, мөн уг үйл явдлаас ашиг хонжоо хайсан хүмүүс нь Украины аюулгүй байдлын алба." хэмээн онцолжээ.

Александр Бастрыкины мэлэгдсэнээр уг халдлагыг үйлдэхэд украинчуудад ОХУ-ын иргэд болон гадаадын улс орнууд тусалсан байх өндөр магадлалтай аж.

Крымийн гүүрэн дээр дэлбэрсэн ачааны машин Крымийн хойгт ирэхээсээ өмнө Болгар, Гүрж, Армени, Умард Осети, Краснодарын бүс нутгаар дайран ангөрчээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн зөвлөх Михайло Подоляк В. Путины мэдэгдлийг үгүйсгэж, "бидний мэдэх ганц л алан хядагч байгааг дэлхий даяараа хэн болохыг нь мэднэ" хэмээн хариу мэдэгдэл хийжээ.

Оросын эрх баригчид Крымийн гүүрний машин зорчих мөн төмөр замын хэсгийг хэсэгчлэн нээгээд байна. 19 км үргэлжлэх Крымийн гүүр нь Европын хамгийн урт гүүр бөгөөд Украинд байлдаж буй ОХУ-ын зэвсэгт хүчний хангамжаа тээвэрлэдэг гол зам юм.

Оросууд Украины өмнөд хэсэг рүү цэргийн машин техник, сум, цэргийн албан хаагчдаа уг гүүрийг ашиглан илгээж байгаа ба гүүр 2018 онд анх ашиглалтанд орсон билээ.

Эх сурвалж BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.