Эрүүл амьдрах энгийн 10 зөвлөгөө

2017 оны 10-р сар 13-нд 10:17 цагт
Мэдээний зураг,

1. Бие биеэ хайрлаж, аливааг сайнаар бодож хийх нь юу юунаас илүү зөв амьдралын жор, эмчилгээ юм.

2. Байгаль эхээ хайрлан дээдэлж, хамгаалаарай. Ямар ч өвчин шаналалыг анагаах увидасыг тэр бүтээдэг.

3. Янз бүрийн эм хэрэглэх нь бие махбодийн тэнцвэрийг алдагдуулахаас гадна байгаль эхийн бүтээгдэхүүн өвс ургамлын ид шидийн үүдийг хаана.

4. Дэлгэр цагт хөл нүцгэн явж эх дэлхийтэйгээ холбоо үүсгэж бай. Хүүхдийг байгальд дураар нь тоглуул. Ингэх нь өвчин тусахаас хамгаалж байгаа хэрэг.

5. Унтахынхаа өмнө хөлөө заавал угаа. Ус хир, тоосноос чинь салгахаас гадна муу муухай бодол, сэтгэлийн шаналал, биеийн ядаргаа тайлж, тайван нойрсуулна.

6. Зөв амарч сурах хэрэгтэй. Өдөр ажил хийхэд, шөнө унтахад зориулагддаг гэдгийг сана. Эрүүл энх байж, урт наслахыг хүсвэл 22.00 цагаас хэтрэлгүй унтаж, өглөө эрт 06.00 цагт босч сурах хэрэгтэй.

7. Төрөл бүрийг жимс болон ургамлын хандтай цай байнга хэрэглэх нь эрүүл байхын чухал үндэс. Цай бие цэвэрлэдэг.

8. Долоо хоногт нэг удаа боловч үр тариа идэж занших нь биедээ их хүч хуримтлуулахтай адил.

9. Байнга хөдөлж бай. Зүгээр суух нь сэтгэл чилээж, биеийг эвдэнэ.

10. Цэвэр ариун байх нь эрүүл оршихын үндэс. Бие болоод сэтгэлийн бохир бурхны зарлигийг зөрчихтэй адил.

 

 

www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.