Леброн Жеймс Плэй-оффт анх удаа Крис Полын эсрэг тулна

Twitter Print
2021 оны 05-р сар 20-нд 17:15 цагт
Мэдээний зураг,

ЛОС АНЖЕЛЕС ЛЕЙКЕРС БАГ ПЛЕЙ-ОФФЫН ЭХНИЙ ШАТАНД ШАЛГАРЧ ФИНИКС САНС БАГТАЙ ТААРЛАА

Өнөөдөр хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн лигийн талбайд хоёр тоглолт явагдлаа. Өрнөд бүсийн долдугаар байраар гарсан Лос Анжелес Лейкерс баг өрсөлдөгчөө хожсоноор плей-оффт шалгарсан бол Голден Стэйт Уорриорс Мэмфис Гризлес багуудын хожсон нь плей-оффт шалгарна. 

Эхний тоглолт Сан Антонио Спөрс болон Мэмфис Гризлес багийн хооронд боллоо. Тус тоглолтод 100:96 харьцаагаар Мэмфис Гризлес баг хожсон байна. Ингэснээр Сан Антони Спөрс баг плей-оффын төлөө өрсөлдөх эрхээс хасагдсан бол Мэмфис Гризлес баг нэг чухал тоглолтыг хийхээр шалгараад байна. Харин удаах тоглолт өрнөд бүсийн долоо наймдугаар байранд бичигдсэн Лос Анжелес Лейкерс болон Голден Стэйт Уорриорс багуудын хооронд боллоо. Тун ойролцоо ширүүхэн өрнөсөн тоглолтын тооны харьцаа тэнцүү байхад сүүлийн нэг минут дотор Леброн Жеймс гурван онооны шидэлтийг амжилттай болгосноор багтаа тэргүүллийг авчирсан.

Улмаар хоёр баг оноо авч чадалгүй  103:100 харьцаагаар Лос Анжелес Лейкерс баг хожлоо. Ингэснээр аваргаа хамгаалагч Лос Анжелес Лейкерс баг плей-оффт хоёрдугаар байраар гараад буй Финикс Санс багтай таарлаа. Леброн Жеймсийн хувьд плей-оффт Крис Полын эсрэг анх удаа нүүр тулна.  

NBA-ийн дөрвөн удаагийн аварга Леброн Жеймс хэлэхдээ “Энэ бол бидний гайхалтай аялал. Бид энэ тоглоомыг ийм өндөр түвшинд тавиад удаж байна. Плэй-оффт хэд хэдэн удаа Мелотой тоглох боломж гарч байлаа. Би улирлын дараах плей-оффт Уэйдийн эсрэг тоглох боломж хэзээ ч олдоогүй ч Майамид бид 4 жилийн турш гайхалтай амжилтыг үзүүлсэн. Тиймээс энэ тоглоомын хамгийн хүчтэй, ширүүн өрсөлдөгчийн эсрэг плей-оффын эхний шатанд тулах нь надад таатай байна. Тоглолтыг тэсэн ядан хүлээж байна” хэмээн хэлжээ.

Тус тоглолтод Голден Стэйтээс Стефен Көрри 37 оноо долоон самбар, гурван оновчтой дамжуулалт өгсөн бол Лос Анжелес Лейкерс багаас Энтони Дэвис 22 оноо, 12 самбараас бөмбөг авалт, хоёр дамжуулалт, Леброн Жеймс 22 оноо, 11 самбараас бөмбөг авалт, 10 оновчтой дамжуулалт өгчээ.

Спортын сэтгүүлч Дэлгэрмаагийн Баасанжаргал

mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.26.194.13) 2014-04-29 11:33
      • 0
      • 0

      dajgyi zaluustai tsagiig saihan ongoruulne shuu , 8899-6416 Mariya call me guys

      Хариулах