Өнөөдөр олон улсын бүжгийн өдөр

Twitter Print
2014 оны 04-р сар 29-нд 09:22 цагт
Мэдээний зураг,
Өнөөдөр олон улсын бүжгийн өдөр тохиож байна. 1982 оноос Францын балетмейстер, шинэтгэгч, бүжгийн урлагийн онолч Жан Жорж Новерын төрсөн өдрөөр ЮНЕСКО-гийн театрын олон улсын хүрээлэнгийн дэргэдэх олон улсын бүжгийн хорооны шийдвэрийн дагуу Олон улсын бүжгийн өдрийг тэмдэглэж иржээ.  Мөн энэ өдөр “Балетын Бенуа” шагнал гардуулах ёслол болдог юм.  1991 онд Бүжгийн зүтгэлтнүүдийн олон улсын холбоо уг шагналыг бий болгожээ.

Олон улсын бүжгийн өдөр нь бүжгийн бүх чиглэлийг нэгтгэж, энэ урлагт хүндэтгэл үзүүлэх шалтаг болох ёстой гэж уг өдрийг бий болгосон байна.  

Танго бүжгийн түүх

Танго бол тачаангуйн бүжиг, тэмцэл, хайр дурлал, өшөө хорсол, үзэн ядалт, түүгээр ч үл барам үхэл сөнөлийг бүгдийг өөртөө багтаасан бүжиг юм.

Танго бүжгийн гарал үүслийн тухай хэдэн төрлийн онол - таамаг байдаг. Анхлан ийм төрлийн бүжгийг тухайн үедээ жижигхэн тосгон байсан  Буэнос-Айресын зугаа цэнгээний газруудад бүжиглэж эхэлжээ. Тус тосгоны орчмын гаучонууд (малчид, тариачид) зугаа цэнгэл хөөж Буэнос - Айрес орж ирэхдээ ордог гол газар нь хөлсний хүүхний (бордель) газар байв. Энд бас бүжиг бүжиглэдэг байж. Гуачо нар хувцсаа болон биеээ угаадаггүй байсан болохоор хир даахинд баригдан өвдөг гарсан хатуу өмдтэй бүжиглэдэг байжээ. Энэ нь өвдгөө нугалсан байдалтай бүжиглэхэд хүргэдэг байж. Мөн тэдний үнэр танар гэж авах юмгүй байсан тул эмэгтэйчүүд партнераасаа толгойгоо аль болох холдуулан дайжуулж бүжиглэхээс өөр аргагүй байсан байна. Эмэгтэйн зүүн гар нь эрэгтэйн ташаа орчим байрладаг байсан нь мөнгөтэй халаасанд хамгийн ойр байх, хэдэн “бор юм“ суйлах боломж ажээ. Бүжиглэх зай талбай бага байсны улмаас ширээнүүдийн зай завсраар манервлан бүжиглэдэг байлаа. Ийнхүү 19 дүгээр зууны дунд үед аргентины танго бүжгийн үндсэн хөдөлгөөн – алхамууд (па) үүссэн түүхтэй гэнэ.

Балет түүний үүсэл хөгжил

Балет гэсэн нэр томьёо ballare – бүжиглэж байна гэсэн латин үгнээс гаралтай бөгөөд энэ нь бал буюу ардын бүжиг наадмаас үүсэлтэйг харуулж байгаа юм. Балетын тухай эхлэхээс өмнө бүжиг гэж юуг хэлдэг тухай авч үзье. Үйлдэл, хөдөлгөөн хөг аянд тулгуурлан амьдралыг уран сайхны дүрээр илэрхийлдэг урлагийн хэлбэрийг бүжиг гэнэ.

Харин балет нь утга санаа үйл, явдлыг хөгжмийн ая, бүжгийн хөдөлгөөний өвөрмөц дүрээр илэрхийлж, дүрслэх урлаг зэрэг бусад төрөлтэй хамтран бүтээгддэг тайзны нийлмэл урлаг юм. Сонгодог бүжиг дэлхийн ард түмний бүжгийн хамгийн шилдэг элементүүдийг шингээсэн бүжгийн урлагийн уран сайхны дүрээ илэрхийлэх гол хэлбэр юм.
 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: ding_ding48@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.