Гурван Ёкозүнатай башёгийн банцүкэ гарлаа

Twitter Print
2014 оны 04-р сар 29-нд 07:46 цагт
Мэдээний зураг,
Японы мэргэжлийн сумогийн тавдугаар сарын башёгийн банцүкэ гарлаа. Энэ удаагийн гол онцлог нь гурван их аварга барилдах юм. Хамгийн сүүлд 2001 оны нэгдүгээр сарп Акэбоно, Таканохана, Мүсашимарү  гэсэн гурван аварга дэвжээн дээр гарч байсан. Шинэ банцүкэгээр манай залуу бөх Араваши Э.Дөлгөөн дээд зиндаанд дэвшин барилдахаар болжээ. Тэрээр гуравдугаар сард жюүрёогийн зүүний наймаас босч барилдан 10 ялж, 5 унасан юм. Э.Дөлгөөн нь дээд зиндаанд барилдсан Монголын 21, гадаадын 43 дахь бөх болсон аж.

Зүүн жигүүрийн тэргүүн бөхөөр ёкозүна Хакухо барилдах бол Харумафүжи баруун жигүүрийг манлайлахаар болжээ. Мөн ёкозүна Какүрюү зүүний дагавар магнай, ахмад бөх Кёкүтэнхо маэгаширагийн гуравт, Тамаваши зургаад, Токитэнкү 14-т, Кёкүшюүхо 14-д зэрэг Монголын арван бөх дээд зиндаанд барилдахаар болжээ.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: zoloo_fifa@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.