Ц.Элбэгдорж: Урьж байгаа бүгдэд баярлалаа, би болон миний хүү нэр дэвшихгүй

Twitter Print
2020 оны 05-р сар 07-нд 10:41 цагт
Мэдээний зураг,

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ Баянзүрх дүүрэгт нэр дэвшинэ гэх мэдээлэл гарсан. 

Тэгвэл уг мэдээллийг экс төрийн тэргүүн няцаав. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2020 оны УИХ-ын сонгуульд өөрөө болон түүний хүү нэр дэвшихгүй гэдгийг өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. 

Тэрбээр "УИХ-ын сонгуульд та нэр дэвших гэж байгаа юм уу, дэвшихийг урьж байна. Таныг дэвшүүлэх талаар яримаар байна гэж хандах. Бүгдэд нь баярласнаа илэрхийлье. Хүү нь Их хурлын сонгуульд явах гэж байна гэсэн яриа гарах. Хүүгээсээ бас асуулаа. Их хуралд үгүй гэнэ. Манайхаар нэг иймэрхүү" гэжээ. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.