
БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамнаас ирэх 2023 онд гэрээгээр ажиллах зөвшөөрлийн систем (E-9 виз)-д хамрагдах гадаад ажилчдын тоог 110 мянган болгохоор болсон тухай энэ оны аравдугаар сарын 27-ны өдөр зарласан билээ.
Энэ нь аж үйлдвэрийн газруудын ажиллах хүчний хомсдолыг арилгах арга хэмжээний нэг хэмээн үзэж байгаа бөгөөд Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцоог нэвтрүүлсэн 2004 оноос хойшхи хамгийн их тоо юм.
Дэлгэрүүлбэл, аж үйлдвэрийн салбарт 75 мянга, газар тариалан, мал аж ахуйн салбарт 14 мянга, загас агнуурын салбарт 7 мянга, барилгын салбарт 3000, үйлчилгээний салбарт 1000 гадаад ажилчин хүлээх авах гэнэ.
Үлдсэн 10000-ыг нь тодорхой салбарыг шийдэхгүйгээр ажиллах хүч хүрэлцэхгүй үйлдвэрүүдэд оруулахаар болжээ.
Эх сурвалж: MKOR
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.