
Энэ бадриун чийрэг Орос эр бол 14 настай амин ганц хайртай охиныг нь бузарлаж ертөнцийн хар ангалруу түлхсэн хүний ертөнцийн хог шаарын нэгийг өөрийн гараараа шүүхийн танхимд тонилгосон зоригт аав юм. Эдүүгээ тэрээр торны цаана сууж байна
ТЭРЭЭР ингэж ярьжээ. “Анхилуун сайхан цэцэг ургуулдаг, тэгсэн чинь нэг хогийн хулгайч шавартай гуталаараа гишгэж дэвсэж үгүй хийж юу ч үгүй болголоо. Ийм юм тохиолдсон хүн бүр миний үйлдэлийг ойлгох болно. Миний охин хоёр удаа амиа хорлохыг оролдсон, тохиолдолоор аврагдсан. Охин одоо болтол сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Гэтэл энэ новшид дөнгөж таван жил өглөө, тэхдээ бүр тэнсэн харгалзахаар шүү!”
Охин үрээ гэсэн их хайр нигүүлсэл орчлон ертөнцийг хог шаартай тулгарч улмаар өшөө хорсолоор хурцлагджээ.
Шүүх зөөлөн ял оноосны улмаас уурлаж бухимдсан аав нь гар хийцийн гурван хутга гарган ирж, гэмт хэрэгтэн рүү шиджээ.
Энэ явдал хоромхон зуур болсон бөгөөд цагдаа нар хариу үйлдэл хийж амжаагүй байна. Гурван хутга байндаа туссан ба хоёр нь зүрхэн тус газарт онож, гурав дахь хутга төвөнхийг нь цөм цохижээ. Яллагдагч газар дээрээ үхсэн байна. Өшөө авагчийг тэр дороо баривчлав. Хийсэн үйлдэлдээ сэтгэл ханасан Каравайкин (охины аав) эсэргүүцэлгүй, бууж өгсөн бөгөөд цагдаад дахиад хоёр хутга гаргаж ирж өгсөн байна.
Хутга бэлдсэн тухай ингэж ярив. Түүнийг цагдаагаас гомдлын авахуулахын тулд удаа дараа том хээл хахууль санал болгосон ба тэр ч байтугай зодох гэж үзсэн ч хуучин афганд тулалдаж явсан энэ дайчин эрийг бараагүй ажээ. Тэр бүхнээс үүдэн ийм хөнгөн ял онооно гэж аль хэдийнээ таамаглаж байжээ. Тэгээд интернет үзэж байгаад шиддэг хутга бэлдэж авсан байна. Эрчимтэй долоо хоног бэлдсэний дараа хорин метрээс хулууг амархаан онодог болж.
Шүүхийн шийдвэр гарч иргэн Каравайкинд найман жил хорих ял сонсгож, ялыг тэнсэн харгалзсан учир шүүхийн танхимд сулласан байна.
Аливаа сайн сэтгэл ариун нандин бүхнийг энэ хорвоогийн нүгэлт чөтгөрүүд тас татаж хар тамд унаган ямагт ялан дийлсээр байх ажээ. МОНГОЛД ч гэсэн Хууль гууль болж, хууль баячуудад үйлчилдэггүй, хууль албан тушаалтнуудад үйлчилдэггүй, хууль төрийн түшээдэд үйлчилдэггүй, хууль зөвхөн ядуу ард түмэндээ хатуурхаж, тэдэнд харгис хатуугаар үйлчилдэг энэ хогийн гутамшигт нийгэмийг үтэр түргэн өөрчилмөөр байна.
Эх сурвалж:https://www.visper.org.ua/otets-otomstil-v-zale-suda
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.