Дэлхийн нэр хүндтэй Ерөнхийлөгчөөр В.Путиныг нэрлэжээ

Twitter Print
2020 оны 02-р сар 15-нд 09:10 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн олон орны иргэд оролцсон ерөнхийлөгч нарын талаар санал асуулгыг олон улсын “Галлуп” байгууллага явуулжээ.

Энэ үеэр Доналд Трампыг олонд танигдсан ерөнхийлөгчөөр нэрлэсэн бол Владимир Путиныг хүмүүсийн хүлээн зөвшөөрсөн нэр алдар нь өөрчлөгдөөгүй ганц улстөрч гэв. Олон улсын энэ байгууллагаас  олны танил, алдартай улстөрчийг тодруулах зорилгоор 46 оронд хийсэн судалгаанд 50 мянга гаруй хүн хамрагджээ. 

Судалгаагаар Владимир Путин 84, Доналд Трамп 89 оноо авснаар олны танил ерөнхийлөгчийн байр сууриа хадгалсаар байгаа аж. Тэднээс 77 оноогоор Германы канцлер Ангела Меркель, пап лам Франциско 76, Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон 73 оноогоор шилдэг таван улстөрчид багтсан байна.

Харин олны танил биш улстөрчөөр Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди, Бразилийн ерөнхийлөгч Жайр Болсонару, Ираны ерөнхийлөгч Хасан Рохани нарыг нэрлэжээ.

Харин Владимир Путины нэр хүндийг олон оронд өндрөөр үнэлдэг байна. Тухайлбал, Казахстанд түүний нэр хүнд 86 хувь, Серб 85, Армен 80 хувь байна. Харин Иордан, Финланд, Өмнөд Солонгост сөргөөр үнэлдэг гэж судалгаагаар гарчээ.

Х.Оюунболд

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.