Twitter Print
2014 оны 04-р сар 28-нд 15:34 цагт
Мэдээний зураг,
 

Украины ерөнхийлөгч агсан Виктор Януковичийн “цуглуулга” урлагийн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргасан байна. Өнгөрсөн баасан гарагт үүд хаалгаа нээсэн уг үзэсгэлэнг “ Украина” гэж бичсэн футболка өмсүүлсэн Виктор Януковичийн дүртэй манекен чимэж байгаа аж. Киев хотын Үндэсний урлагийн музейн байранд нээгдсэн энэ үзэсгэлэнд нийт 500 бүтээл тавигдсан бөгөөд бурхны эртний сэрэг зураг (икон), уран зураг, уран баримал олон байгаагийн дотор Януковичийн хэд хэдэн хөрөг зураг байгаа аж. Эдгээр бүтээлүүд Виктор Януковичийн Киев хотын ойролцоох Межгирия дахь тансаг харшид хадгалагдаж байжээ. Үзэсгэлэнд “Code of Mezhygirya” гэсэн нэр өгсөн байна.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: etugen68@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.