
БНСУ-ын хамгийн том хоёр хот бодох Сөүл болон Бусан хотуудын даргыг сонгох сонгууль өнгөрсөн лхагва гарагт болж өнгөрлөө.
БНСУ-ын Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдэгдсэнээр дээрх хоёр хотын даргуудаар сөрөг хүчний "Ардын хүч" намаас нэр дэвшигчид сонгогджээ. "Ардын хүч" намаас нэр дэвшсэн О Се Хүн болон Пак Хён Жүн нар санал хураалтын дүнгээр Ерөнхийлөгч Мүн Жэ Иний тэргүүлдэг Ардчилсан намаас нэр дэвшсэн гишүүдээс хол тасархай түрүүлсэн байна.
Сөүл болон Бусан хотын өмнөх дарга нар Ардчилсан намын гишүүд байсан ба хоёулаа бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдсон билээ. Бусан хотын дарга ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдсоныхоо дараа албан тушаалаасаа огцорсон бол Сөүл хотын дарга өнгөрсөн 7-р сард амиа хорлосон юм.
Сөүл, Бусан хотын даргуудыг сонгох энэ удаагийн сонгууль нь ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуулиар иргэдийн хандлага ямар байхыг харуулсан чухал үйл явдал байсныг мэргэжилтнүүд онцолж байна.
Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон түүний Ардчилсан намын нэр хүнд ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн хэргүүд, орон сууцны үнэ өссөн явдал болон нийгмийн тэгш бус байдалтай холбоотойгоор сүүлийн саруудад огцом унасан билээ.
Сөүл хотын дарга агсан Пак Вон Сүн нь ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших хамгийн өндөр магадлалтай гишүүн байсан ч тэрээр нарийн бичиг нь ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн мэдүүлсэний маргааш нь амиа хорлосон юм.
Сөүл болон Бусан хотын даргууд болон орон нутгийн засаг захиргааны 21 гишүүнийг сонгохоор хэдэн 10 сая иргэд саналаа өгсөн ба Сөүл хотын даргын сонгуулиар О Се Хүн өрсөлдөгчөө 57.5 хувийн саналаар ялсан бол Пак Хён Жүн сонгогчдын 63 хувийн саналыг авч Бусан хотын даргаар сонгогджээ.
Сөүл хотын дарга нь БНСУ-даа Ерөнхийлөгчийн дараа орох хамгийн нөлөө бүхий албан тушаалтанд тооцогддог билээ. Ерөнхийлөгч Мүн Жэ Иний хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших боломжгүй тийм ч учраас тэрээр намынх нь гишүүн түүний дэмжлэгтэйгээр ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, түүний бодлогуудыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ хэмээн найдлага тавьж байгаа аж.
Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-asia-56669931
Орчуулсан:
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Чимэг
(192.82.72.241) 2020-04-21 17:28Энэ заалны огторгуйн хучилтыг хэн угсарсан юм бол оо?
Хариулах