Голын усанд 20 мянган тонн дизель түлш гоожиж, онц байдал зарлалаа

Twitter Print
2020 оны 06-р сар 04-нд 12:33 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын Норильск хотод байрлах “Норильский никель” уул уурхайн компанийн Дулааны цахилгаан станцын дизель түлш хадгалж байсан цистерны ёроол цоорсонтой холбоотойгоор ойролцоох Амбарная болон Далдыкан гол руу 20 мянган тонн дизель түлш гоожиж, голын усыг ноцтойгоор бохирдуулсан байна.

Үүнтэй холбоотойгоор ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Норильск хот болон Таймырск Долгано- Ненецкий бүс нутагт онц байдал зарлаж, хэрэг явдлыг шалгахыг үүрэг болгосон байна. ОХУ дахь Дэлхийн байгаль хамгаалах сангаас мэдээлж байгаагаар осол 5-р сарын 29-нд гарсан ба Амбарная голоос 12 км зайд оршдог дизель түлш хадгалж байсан цистернээс гоожсон түлш 5-р сарын 31 гэхэд хэдийн голын усанд хүрчээ.

Амбарная голын бохирдсон ус 20 орчим км зайд байрлах Пясино нууранд 6-р сарын 1 гэхэд хэдийн хүрсэн байх магадлалтай гэнэ. Амбарная голд онцгой байдлын албаныхан хөвөгч тусгаарлагчнууд байршуулж чадсан ч бохирдсон ус Пясино нууранд хүрэхгүй гэсэн баталгаа байхгүй гэдгийг Дэлхийн байгаль хамгаалах сангийн мэргэжилтэн Алексей Книжников онцолжээ. Тэрээр, “Харамсалтай нь дизель түлшин дэх хамгийн хортой бодисууд болох бензол, толуол, этилбензол, ксилол зэрэг бодисууд усанд маш сайн уусдаг учраас эдгээрийг хөвөгч тусгаарлагчаар цуглуулж авах боломжгүй юм.” хэмээн ярьжээ.

Появилось фото загрязнения реки после ЧП на ТЭЦ в Норильске ...

Онцгой байдлын албаныхан одоогийн байдлаар голоос 100 гаруй тонн түлш соруулж аваад байгаа ба Далдыкан, Амбарная гол, Пясино нуурын усан дахь бохирдол зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэдэн 10 мянга гаруй дахин их байгаа нь тогтоогджээ. Красноярск мужийн амбан захирагч Александр Уссын хэлж байгаагаар ослын тухай хожимдож мэдэгдсэний улмаас онцгой албаныхан арга хэмжээг осол болсноос хойш 2 өдрийн дараа авч эхэлсэн байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин хууль сахиулах байгууллагуудад ослын талаарх мэдээ хожимдож ирсэн асуудлыг шалгахыг даалгажээ.

Эх сурвалж:RBC.ru

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.