Далан давхрын шарилуудыг чандарлана

2014 оны 04-р сар 28-нд 12:48 цагт
Мэдээний зураг,
 

Далан давхрын буюу Самбалхүндэвийн гэгддэг оршуулгын газрыг дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох шийдвэрийг нийслэлийн удирдлагууд гаргасан.

Энэ талаар олон нийтээс санал авч иргэдийн 70 орчим хувь нь дэмжсэнээр концессын гэрээгээр хийгдэх төслийн ажил тун удахгүй эхлэх гэж байгаа аж.

Одоогоор концесс эзэмшигчийг сонгон шалгаруулах үйл ажиллагаа цэгцэрч шарилуудыг чандарлах үйл ажиллагааг энэ тавдугаар сарын дундуураас эхлүүлэх гэнэ.

Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн нь гурван хэсгээс бүрдэх бөгөөд төв хэсэгтээ үндэсний соёл, уламжлал харуулсан дурсгалын цогцолбор, зүүн, баруун хэсэгт байнгын үйл ажиллагаа бүхий шашны цогцолбор байх аж.

Уг төслийг энэ оноос эхлэн хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. Далан давхрын оршуулгын газар нь 1950 оноос хойш үүсэн бий болж, 1987 онд албан ёсоор хаагдсан боловч өнөөдрийг хүртэл иргэд бурхан болоочдыгоо  сул талбай олж оршуулга хийсээр байгаа юм. Улаанбаатар хотын төв хэсэгт 137 га талбайг эзлэн,  гэр хороололтой зэрэгцэн орших чимээгүй хотод өдгөө 250 гаруй мянган шарил  байдаг гэнэ. Эдгээрээс 1500 гаруй нь хөшөө чулуу, нэр хаяггүй, эвдэрч тоногдсон бөгөөд ар гэр нь эргэж очихоо больжээ. Судалгаанаас үзэхэд улсын хэмжээнд жилд дунджаар 15-16 мянган хүн нас бардаг бол Улаанбаатар хотод 5600 гаруй хүн нас бардаг байна. Харин гэр хороололтой хаяа дэрлэн орших чимээгүй хотыг олон улсын жишигт хүргэсэн оршуулгын газар болгох эсвэл шарилуудыг чандарлаж, бурхан болоочдыг нэгэн суварга байлгах эсэх асуудлыг олон жил ярьсны эцэст иргэдээс санал асуулга авч,  цэцэрлэгжүүлэхээр болсон билээ. Ингэхдээ төр хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан концессийн гэрээгээр тус ажлыг гүйцэтгэж, 70 давхарын асуудлыг цэгцлэхээр шийдсэн тул сонгон шалгаруулалт энэ өдрүүдэд явагдаж байгаа юм байна.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд 70 давхарын оршуулгын газрын урд хэсэгт улсын төсвөөс 110, 35, 10 кватын дэд станц барих төслийн хүрээнд трансформатын шугам сүлжээ тавьж эхлэсэн нь дуусах шатандаа яваа ажээ. Ямартай ч 2016 оны зун гэхэд далан давхарын оршуулга өнөөдрийн дүр төрхөө үндсээр нь өөрчилсөн байхыг та бид харах ажээ.  

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: eegii1967@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

-

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.179.22.186) 2014-05-09 16:44
      • 0
      • 0

      dalan dabhriin orshyylgiin gazriin olon mihgan sharil yhaj chandarlana geed bnaa tim tosob horongo hana bna eniig ervvl mongol hvn demjihgvi ee .2rt ene olon jil daragdsan gazriin sharilnaas hort hii garj ubchin tahal degdenee . eniig dahin negen bodoltsoj vzehgvi bol auyltai asyydal shvv , olon tvmniii setgel zvid ch hvndeer tysnaa.энийг хийх өчөн төчнөөн тэр бумаар зарах улсын төсөв хөрөнгө хаанаас гараад ирсэн юм бэ .энэ нэрийн хэсэг кампани эрх мэдэлнүүд баахан мөнгө завших байх даа.Ард түмнээс хаагууур нь ингэж их саналыг хэдийд авсан юм бэ.

      Хариулах