
Боснийн цагдаа нар Хорватын хөлбөмбөгийн Динамо Загреб клубын дасгалжуулагч асан Зоран Мамичийг болон түүний ахыг залилангийн хэргээр саатуулжээ. Тэдний хувьд Динамо Загребийн тоглогчдыг гадаадын клубуудад худалдсан ашигаас 14.5 сая евро шамшигдуулсан, 1.6 сая еврогийн татвараас зайлсхийсэн хэрэгт буруутай нь тогтоогдоод байгаа билээ.
Боснийн цагдаа нар Хорватын хөлбөмбөгийн Динамо Загреб клубын дасгалжуулагч асан Зоран Мамичийг залилангийн хэргээр саатуулжээ. Хорват улс Зоран Мамичийг татвараас зайлсхийсэн хэргээр ял эдэлж эхлээгүй байхад нь олон улсын баривчлах тогтоол гарч түүнийг болон ахыг нь баривчилсан байна.
Хорватын дээд шүүхээс Мамичийг өнгөрсөн гуравдугаар сард дөрвөн жил найман сарын хорих ялаар шийтгэж байжээ. Зоран Мамич болон түүний ах Здравкод зургаан жил хагасын ял оноосон бөгөөд тэд ял сонсоныхоо дараа хөрш орон болох Босни руу зугтсан байжээ.
Хоёр сэжигтэн хоёулаа Динамо Загребийн тоглогчдыг гадаадын клубуудад худалдсан ашигаас 14.5 сая евро шамшигдуулсан, 1.6 сая еврогийн татвараас зайлсхийсэн хэрэгт буруутай нь тогтоогдоод байгаа билээ. Хорватын шүүх тэднийг Динамо клубын хуучин тоглогч болох Лука Модричийг 2008 онд Тоттенхэмд шилжүүлэх үеэр зохиомол наймаа хийсэн гэж үзэж байна.
Реал Мадридын хагас хамгаалагч, Ballon d'Or-ийн эзэн Лука Модрич нь шүүх хурлын үеэр гол гэрч байсан бөгөөд сэжигтнүүдтэй хийсэн санхүүгийн хэлэлцээрийнхээ талаар гэрчилжээ.
Ах дүү нар хоёулаа ямар ч буруугүй гэдгээ нотолж байгаа бөгөөд Модрич болон бусад алдартай Динамо клубын тоглогчид харилцан тохиролцсон шилжүүлгийнхээ төлөө хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой гэж мэдэгджээ.
Зоран Мамичийг одоо Хорватад шилжүүлэх эсэхийг шийдэх шүүхэд шилжүүлнэ гэж Боснийн цагдаагийн газар мэдэгдсэн байна. Шүүх өмнө нь Здравко Мамичийг 2018 онд Босни руу зугтсаны дараа байцаалт авахад нь шилжүүлэн өгөхөөс татгалзсан билээ.
Ах дүү Мамикууд хоёр улсын иргэн учраас тэднийг Хорват руу автоматаар шилжүүлэн өгөхгүй. Дээд шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн тул Зоран Мамич өнгөрсөн гуравдугаар сард Динамо Загребын дасгалжуулагчийн албан тушаалаас огцорсон. Харин Здравко Мамич Динамогийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан билээ.
Спортын сэтгүүлч Дэлгэрмаагийн Баасанжаргал
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.