
Гаалийн Ерөнхий газраас оны эхний 11 сарын гадаад худалдааны статистик мэдээллийг нэгтгэн гаргажээ. Экспорт 7.1 тэрбум ам долларт, импорт 5.6 тэрбум ам долларт хүрч, гадаад худалдааны тэнцэл 2.5 тэрбум ам долларын ашигтай гарчээ. 2014 оноос хойш Монгол улсын гадаад худалдааны тэнцэл тогтвортой ашигтай гарч ирсэн.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал экспорт 574.8 сая ам доллараар нэмэгдсэн. Үүнд нүүрсний экспортын орлогын өсөлт 326.8 сая, төмрийн хүдрийн экспортын орлогын өсөлт 211.7 сая ам доллараар нэмэгдсэн нь нааштай нөлөөлжээ. Харин зэсийн баяжмалын экспортын орлого өнгөрсөн оны мөн үеэс 153.2 сая ам доллараар буурчээ. Оны эхний 11 сард 34.8 сая тн нүүрс экспортод гаргаж 2.9 тэрбум ам долларын орлого олжээ.
Өнгөрсөн оны мөн үеэс экспортод гаргасан нүүрсний биет хэмжээ 1.4 сая тн-оор, орлого нь 326.8 сая ам доллараар өсчээ. Өнгөрсөн онд УИХ-аас баталсан Монгол улсын 2019 оны төсөвт тусгагдсан зорилтоор бол оны эцэст 42.0 сая тн нүүрс экспортод гаргах учиртай. Одоо энэ 12-р сардаа багтаан 7.2 сая тн нүүрс гаргаж гэмээнэ Засгийн газар, Сангийн яам өмнөө тавьсан зорилтоо хэрэгжүүлэх боломжтой. Гэвч манай нүүрсний тээвэрлэлт болон хилийн боомтын хүчин чадлыг тооцвол нэг сард 3.5 сая тн-оос илүү хэмжээтэй нүүрс экспортод гаргах хүчин чадал үгүй, хоёрт Хятад улсын зүгээс он дуустал бүхий л боомтоор авах нүүрсний импортод хязгаарлалт тогтоосон тул энэ онд нийтдээ 36.0-36.5 сая тонн нүүрс бюу өнгөрсөн оны хэмжээнд л нүүрс гаргах төлөв харагдаж байна. Ирэх 2020 оны төсвийн төсөлд Засгийн газраас мөн л 42.0 сая тн нүүрс экспортод гаргана гэсэн зорилтыг тусгаж батлуулсан.
Н.Энхбаяр
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
nyamka
(103.57.92.247) 2019-12-10 14:361,5 ийн л ашигтай баймаар юмсандаг!!!!
Хариулах
Зочин
(2.68.171.210) 2014-05-04 13:46Ooh ene dollor 1380 bidh ymuu yuuun aimaaar unteiiin odo
Хариулах