Сураггүй болсон нисэх онгоцны хайгуулд 11 сая доллар зарцуулжээ

Twitter Print
2014 оны 04-р сар 28-нд 10:14 цагт
Мэдээний зураг,
 

Малайзын агаарын тээврийн сураггүй болсон 370 дугаар нислэгийг хайх ажилд АНУ өнгөрсөн сар гарангийн хугацаанд 11 сая америк долларыг зарцуулаад байгааг Батлан хамгаалах яамнаас нь мэдээллээ. Америкийн нисэх хүчний мэдээллээр өнгөрсөн 47 хоногийн эрлийн хугацаанд өдөрт 234 мянган ам.долларыг сураггүй болсон онгоцны хайгуулд зарцуулсан байна. Үүнээс 4.6 сая долларыг техникийн засвар ашиглалтанд, 3.2 сая долларыг далайн ослын үед үзүүлэх тусламжинд хандивлаж, 3.6 сая ам.долларыг усан дор хайгуул явуулахад зарцуулсан аж. Тухайлбал, Америкийн  цэргийн “P-8 Poseidon” хоёр хөлөг онгоцоор нэг цаг хайгуул явуулахад 4200 ам.доллар зарцуулдаг гэнэ. Үүнээс гадна Энэтхэгийн далай доогуурх хайгуулын ажилд Америкийн “Bluefin-21” шумбагч роботыг ашиглаж байгаа билээ. 

Куала Лумпураас өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд Бээжинг чиглэн хөөрсөн Боинг 777-200 онгоцны эрэлд олон улсын хамтарсан баг гарч, цэргийн нисэх болон хөлөг онгоц, нисдэг тэрэг, шумбагч зэргийг ашиглан хайгуул хийсээр байгаа билээ. Гэвч өнгөрсөн хугацаанд хүсэн хүлээсэн үр дүн гараагүй учир дэлхий дахин, тэр дундаа зорчигчдын ар гэрийхэнээс шүүмжлэл хүлээх болсон.

Хятад зорчигчдын ар гэрийнхэн Малайзын агаарын тээврийн Боинг 777-200 онгоцтой холбоотой мэдээллийг албаныхнаас шаардаж тус  компанийн 10 ажилтныг барьцаалсан хэрэг өнгөрсөн бямба гарагт гарсан. Тэд компанийн ажилтнуудыг Бээжин хотын “Lido” зочид буудалд 11 цагийн турш хорьсны эцэст Малайзын Элчин сайдын яаманд тус улсын засгийн газрын төлөөлөгчидтэй уулзалт хийсний дараа суллажээ. Энэ хэрэгт зорчигчдын ар гэрийнхэн нийлсэн 200 гаруй хүн оролцсон байна. 


 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: etugen68@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.