Дэлхийн ядуусын тэн хагас нь Азид байдаг

Twitter Print
2017 оны 03-р сар 19-нд 08:55 цагт
Мэдээний зураг,

Азийн орнуудад нэн ядуусын эгнээнд ороход ойрхон нэг тэрбум 600 сая хүн байна гэж Азийн хөгжлийн банкнаас дүгнэжээ.

Азийн хөгжлийн банкнаас гаргасан “Стратеги-2020” тайлангаас үзвэл өнөөдөр Азид өдөрт хоёр доллароос бага орлогоор амьдардаг нэг тэрбум 600 сая хүн байгаа учир аливаа эрсдэлд ороход нэн ядуусын эгнээнд шилжихэд бэлэн байна.

Тэд ажилгүйдэл, эрүүл мэндийн байдал, эдийн засгийн хямрал, гамшгийн улмаас нэн ядуу давхаргад шилжих эрсдэл өндөр байгааг Азийн хөгжлийн банк тэмдэглэж байна. Үүнд хүнсний үнийн өсөлт хамгийн гол түлхэц болох бөгөөд орлогынхоо талаас илүү хувийг хүнсэндээ зарцуулах нь тэдэнд маш том цохилт болох аж.

Дэлхийн нэн ядуу хүмүүсийн 60 хувь Ази, Номхон далайн бүс нутагт оршин суудаг бол тус бүс нутгийн 733 сая хүн нэмж нэн ядуу давхаргад шилжин өдөрт дунджаар 1,25 доллароор амиа зогоодог болох тухай дүн шинжилгээ хийснээ Азийн хөгжлийн банк мэдээлжээ.

Л.Отгонбат, mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (182.160.3.28) 2015-10-31 12:41
      • 0
      • 0

      Ядуучуудын ихэнхи нь Энэтхэг хятад хоёрт байдаг.

      Хариулах