1816 оны зуны хүйтрэл нь түүхэнд бүртгэгдсэн хамгийн аюултай үзэгдэл болж, дэлхийн түүхэнд үлдсэн нь

Twitter Print
2022 оны 12-р сар 06-нд 09:52 цагт
Мэдээний зураг,

1816 оны зуны хүйтрэл нь түүхэнд бүртгэгдсэн хамгийн аюултай үзэгдэл болж, дэлхийн түүхэнд үлдсэн нь.

Жил бүрийн уур амьсгалын хүнд үзүүлэх сөрөг нөлөөлөл улам бүр гаарч байна. Мөсөн гол, үер, ой хээрийн түймэр болон бусад олон сөрөг үзэгдлүүд, байгалийн давагдашгүй гамшиг үзэгдлүүд нь манай гараг дахь хэрэглэгчдийн хандлагын төлөөс юм.

Дэлхий харгис хэрцгий өшөө авах чадвартай бөгөөд 1816 он бол түүний гунигт жишээ юм. Гараг ертөнцөд хүн төрөлхтний үйлдэл таалагдахгүй байгаа энэ сургамж нь биднийг маш ихийг бодоход хүргэх ёстой.

Цаг уурын ажиглалтын бүх түүхэнд 1816 он бол хамгийн их тааламжгүй жил байв. "Зунгүй жил" гэж нэрлэгдсэн нь дэмий хоосон зүйл огт биш байв. Европ, Хойд Америк дахь жилийн дундаж температурын огцом уналт нэг жил биш гурван жил үргэлжилж, хүн төрөлхтөнд ноцтой нөлөөлжээ.

Хүйтэн цаг агаар урьд өмнө бас нэгэн ноцтой гамшиг дагуулсаныг түүх гэрчилдэг. 1815 онд Индонезийн Сумбава арал дээр Тамбора галт уул дэлбэрч эхлэсэн явдал хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том гамшиг байв. Энэ дэлбэрэлтийн чимээ арлаас 2600 км-ийн зайд сонсогдож Галт уулын үнс, уурын хэмжээ гурван өдрийн турш галт уулнаас 600 км-ийн радиуст цацагдаж үзэгдэх орчин тас харанхуй болж байжээ.

Дөрвөн метрийн өндөртэй цунамигийн давалгаа Индонезийн арлуудын эргийг дайрч, үхэл, сүйрлийг авчирсан юм

Хамгийн анхны тооцоогоор дэлбэрэлтийн муу үр дагавар нь ойр орчмын 71 мянган оршин суугчдын амь насыг хохироосон нь эцсийнх биш байсан.

Агаар мандалд орж ирсэн асар их хэмжээний үнс нь дэлхийн хойд хагас дахь бөмбөрцөгийн өвөлд нөлөөлж, дараагийн гурван жилийн хугацаанд дэлхийн олон нутаг орнуудад хэдэн зуун мянган хүний ​​амийг авч оджээ. Энгийнээр хэлэхэд 1816 онд Хойд хагаст бөмбөрцөгт зун ердөө ч болоогүй.

Тамборагийн дэлбэрэлт нь агаарын жилийн дундаж температурыг 2.5 хэмээр буурахад хүргэсэн. Энэ нь бага зэрэг санагдах боловч үр дагавар нь аймшигтай байсан аж. Гуравдугаар сард хүйтний эрч чангарсны улмаас хавар нь Европ, Америкт агаарын температур өвөл хэвээр байв.

6, 7-р сард Европын ихэнх нутгаар хүйтэн жавартай салхи шуурч Герман улсад хүчтэй шуурга, бороо, мөндөр орсоор байв. Рейн гол эрэг дээгүүрээ нүүж, өргөн уудам нутгийг үерт автуулж, Швейцарь улс зуны турш хэд хэдэн удаа цасаар хучигджээ. Үүнтэй адил үйл явдал Хойд Америк тивд, Аляскаас Панамын Ишмус хүртэлх газарт тохиолдсон.

Гурван жилийн турш бөмбөрцгийн Хойд хагаст зуны халуун огт болоогүйгээр барахгүй газар тариаланд доголдол үүсч өлсгөлөн нүүрлэсэн. 1816 оны зуны төгсгөлд үр тарианы үнэ өсч, 1818 оны зун гэхэд дор хаяж 10 дахин нэмэгджээ. Оросын эзэнт гүрэн харьцангуй азтай байсан бөгөөд гамшгаас их хохирол амсаагүй ч улаан буудай, хөх тариан хомсдолд орсон.

Наполеоны дайнаас бүрэн сэргэж чадаагүй Европын хувьд маш ноцтой сорилт байсан. Олон улс оронд өлсгөлөн, хар салхи, холер өвчний тархалт, мөн олны дунд үймээн самуун эхэлсэн. Ард иргэдийн уур бухимдал ердийн үймээн самуунаас давж, агуулах, дэлгүүрүүд хулгайд өртөж, аллага маш ихээр гарсан байна.

Швейцарьт байдал маш хурцадсан тул эрх баригчид онц байдал, комендантын цагийг уртасгах шаардлагатай болжээ. Европын хамгийн цэцэглэн хөгжсөн орнуудын нэг хэсэгт хүмүүс бие биенээ хоолныхоо төлөө алж, дээрэм тонуул гаарсан. Жижиг Ирланд улсад гурван жилийн дотор 100,000 хүн өлсгөлөн, өвчний улмаас нас баржээ.

Өлсгөлөн, үймээн самуун гарахаас эмээсэн, хэдэн арван мянган Европчууд гэр орноо орхин далайгаар Америк руу зугатав. Тэнд бараг ижил асуудал тулгарах болно гэдгийг мэдээгүй байсан боловч нийгэм, байгалийн үзэгдлүүд байдлыг улам дордуулж, олон хүмүүс огт бэлэн биш байсан учир амьд үлдэхийн төлөөх дайн гарахад хүрсэн юм.

Ази ч зунгүй жилийн муу үр дагаврыг мэдэрсэн.

1816 онд Энэтхэгийн Бенгалд хүчтэй холерын тархалт дэгдсэн бөгөөд цаг уурын өөрчлөлтөөс үүдэлтэй чичирхийлэл үүсчээ. Өвчин эхлэхээс өмнө зөвхөн нутгийн оршин суугчид төдийгүй колоничлолын цэргүүдэд ямар ч тусламжгүй байв. Энэтхэгийн өмнөд болон төв мужуудад байрладаг Британийн армийн гуравны нэг нь л халдварт өвчнөөс амьд үлджээ.

Өвчний дэгдэлт олон жилийн турш үргэлжилж, хөрш зэргэлдээ, тэр байтугай маш хол алслагдсан орнуудыг эзлэн авав. 1830-1831 онд холер нь Оросын Европын хэсэгт тархаж, анги зиндаа ялгахгүйгээр хүмүүсийг хөнөөжээ. Албан ёсны статистик мэдээллээр эзэнт гүрний 200 мянган оршин суугч нас барсан боловч энэ тоог багад үзэж болохгүй юм.

Александр Сергеевич Пушкин Болдино дахь эдлэн газартаа тархалтын хамгийн аюултай үеийг өнгөрүүлсэн байдаг. Яруу найрагчийн бүтээлийн хамгийн үр бүтээлтэй зохиол "Болдины намар" нь дэлхийн энэ гамшигтай холбоотой юм. Европт хүйтэн, өлсгөлөн, өвчинтэй холбоотой гамшиг нь бүтээлч сэхээтнүүдийг идэвхижүүлсэн юм.

Мэри Шелли, Лорд Байрон, Жон Полидори нар 1816 оны зуны хүйтэн өдрийг Женев нуурын ойролцоох сувилалд өнгөрөөсөн бөгөөд тэд цаг агаарын таагүй байдал, үймээн самууны улмаас тэнд гацсан аж. Энэ хугацаанд Шеллигийн "Франкенштейн, ба Орчин үеийн Прометей" роман, Полидоригийн "Вампир" өгүүллэгүүд зохиогдсон хэмээдэг. Цус сорогчид орчин үеийн уран зохиолын эрин үеийг эзлэж, Брам Стокерийг "Дракула" зохиоход нь урам зориг өгсөн юм.

Энэ бүхэн гурван жилийн хүйтний цорын ганц эерэг тал байв.

Хүн ам шигүү суурьшсан Хятад улс гамшгийн үр дагаврыг анх удаа мэдэрчээ. Хүйтэн нь их гүрний ургацыг устгасан бөгөөд улс оронд нь өлсгөлөн, өвчин, дайн ноёлсон.. Хүн ам хоол тэжээлийн дутагдал, тахал өвчний улмаас хиарч эхлэхэд, орон нутгийн тариаланчид цагаан будаа тариалахаас эмээж намуу цэцгийн ургацруу шилжсэнтэй холбоотой "опиумын дайн"ы эхлэл болов.

Дэлхий даяар хар тамхины ханган нийлүүлэгч болсон улсууд Их Британийн эзэнт гүрэн рүү дайрч, дараа нь Франц нэгдэв. Опиумын дайн 1860 он хүртэл үргэлжилж, хэдэн зуун мянган хүний ​​амийг авч олдсон. Ийнхүү Индонезийн галт уулын дэлбэрэлт хагас зуун жилийн дараа ч хүмүүсийг алж устгасаар байв.

Олон жилийн турш үргэлжилсэн гамшиг нь эрдэмтэн судлаач, зохион бүтээгчдэд түлхэц болжээ. 19-р зууны агуу их оюунлаг хүмүүс дахин давтагдахаас зайлсхийхийн тулд шилжих чиглэлд анхаарал хандуулсан.

Хүүхэд байхдаа Дармстадтын өлсгөлөнгийн золиос болсон химич Жастус фон Либиг ургамлын тэжээлийн талаар судалж, анхны эрдэс бордоог бүтээжээ. Энэ гамшиг нь техникийн дэвшилд мөн нөлөөлсөн.

Европын морьд, хоол хүнснээс болж их хэмжээгээр үхсэнээр 1817 онд унадаг дугуйг анх удаа Барон Карл фон Дрезе санааг дэвшүүлж патенжуулахад нөлөөлсөн.

Өнөө үеийн дэлхийн дулаарлын үр дагавар нь гамшиг, эргэлт буцалтгүй чанараар ялгагдана. Бид өөрсдийн гараг руугаа хандах хандлагыг аль хэдийн төлж эхэлсэн бөгөөд магадгүй удахгүй бидэнтэй хариуцлага тооцох болно.

World in history

Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.