
Монголын Хөл Бөмбөгийн Холбоо болон Унгарын алдарт Пушкаш академийн хамтын ажиллагааны хүрээнд Европийн топ академид суралцсан 10 хүүхдийн анхдагч нь Г.Ганбаяр.
Тэрбээр хэдхэн хоногийн өмнө Унгарын дэд лигийн багтай нэгдэж гоол оруулаад байсан. Харин өнөөдөр түүнийг дээд лигийн үндсэн баг нь дуудаж маргааш Швед улсыг зорихоор болсон байна. Учир нь Пушкаш клуб дээд лигийн хүснэгтийн 3-р байранд бичигдэж Европа лигийн эрхийн төлөөх урьдчилсан шатанд тоглохоор болсон юм. Энэ тоглолтод үндсэн багийн дасгалжуулагч Словак мэргэжилтэн Жолт Хорняк МОНГОЛ ХҮҮ Г.Ганбаярыг хэрэгтэй хэмээн үзэж үндсэн багт дуудсан байна.
Ийнхүү монгол хүү Европа лигт тоглохоор Швед улсыг зорьж явна. Тоглолт 8 сарын 27-28-нд шилжих шөнийн 01:00 цагаас Шведийн нийслэл Стокхольм хотын Теле2 Аренад явагдана.
А.Алт
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Zochin
(66.181.161.67) 2020-08-27 10:24Amjilt huse mundag bn shuu baharhaj bn
Хариулах