
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Английн премьер лигийн 36-р тойргийн тоглолтууд боллоо. Энэ удаа олон сонирхолтой тоглолт болсноос лигийг тэргүүлэгч “Ливерпуль” талбай дээрээ “Челси”-г хүлээж авсан тулаан олны анхаарлын төвд байлаа. Хэрэв С.Жеррард тэргүүтэй “Хотон шувуунууд” хожлын оноо авбал улиралд түрүүлэх нь тодорхой болох байв. Гэтэл зочид 2:0-ээр өрсөлдөгчөө хожиж гурван багийн дунд лигийн аваргын төлөөх өрсөлдөөн бий болсон. “Эйнфильд” цэнгэлдэх хүрээлэнд болсон өчигдрийн тоглолтонд “Челси”-гээс Д.Ба, Уильям нар хоёр гоол оруулсан аж.
Мөн “Соутхэмптон”-“Эвертон” 2:0, “Тоттенхэм”-“Сток Сити” 1:0, “Соунси Ситис”-“Астон Вилла” 4:1, “Вест Бромвич”-“Вестхэм” 1:0, “Манчестер Юнайтед”-“Норвич Сити” 4:0, “Сандерлэнд”-“Кардиф Сити” 4:0, “Манчестер Сити”-“Кристал Палас”-ыг 2:0-ээр тус тус хожлоо.
Премьер лигийн энэ улирлыг “Ливерпуль” 80, “Челси” 78, “Манчестер Сити” 77 (нэг тоглолт дутуу байгаа), “Арсенал” 70, “Эвертон” 69 оноотой тэргүүлж байна.

E-mail: zoloo_fifa@yahoo.com
Утас: 76110303, 76110505
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.