П.И.Чайковский-Хунт нуур

Twitter Print
2019 оны 12-р сар 09-нд 09:48 цагт
Мэдээний зураг,

Энэхүү бүтээлийн зохиолыг Орос, Германы муу илбэчин Ротбартын хараалаар хун болж хувирсан үзэсгэлэнт гүнж Одеттагийн тухай өгүүлдэг домгоос сэдэвлэжээ. 

Одоогоос 136 жилийн өмнө буюу 1877 оны гуравдугаар сарын 4-нд П.И.Чайковскийн Хунт нуур балет их театрын тайзнаа тавигдсан бөгөөд тухайн үед хэн ч энэ бүжгэн жүжгийг өнөөгийнх шиг гайхалтай ирээдүйтэй бүтээл болно гэж төсөөлөөгүй гэдэг. П.И.Чайковский Москва хотын захирагчийн хүсэлтийн дагуу Хунт нуур балетын хөгжмийг бичжээ. Гэхдээ балет тухайн үедээ төдийлөн амжилт олоогүй юм. Анхны тавилтыг Вацлав Рейзингер дэглэж, Большой балетын чуулга тайзнаа тоглосон ч,  үзэгчид ч тэр, балетчид өөрсдөө ч таатай хүлээж авсангүй.

Бүжигчид Чайковскийн хөгжмийг балетад тохиромжгүй гэж үзэж, түүний жүжигт тоглохоос татгалзаж байжээ. Гэвч, Чайковский үүнээс өөр хувилбарыг олж чадаагүй. Балет олон янзын хувилбараар дэглэгдэж байсан бөгөөд хамгийн алдартай нь Мариус Петипа, Лев Иванов нарын дэглэсэн 1895 оны хувилбар юм. Уг хувилбар 1895 оны нэгдүгээр сарын 15-нд Санкт Петербургийн Марийнскийн театрт тоглогдож, асар их амжилтад хүрч, дараа дараагийн сонгодог бүтээлүүдийн үндэс суурийг тавьжээ.

Харамсалтай нь, П.И.Чайковский эл хувилбарыг үзэж чадаагүй. Тэрээр үүнээс хоёр жилийн өмнө таалал төгссөн аж. Эдүгээ ч “Хунт нуур” Санкт Петербургийн Марийнскийн театрт тоглогдсоор л байна. Харин бүтээлийн зарим хэсгийг Юрий Григорович өөрчилсөн байна. ЗХУ-ын үед “Хунт нуур” балет аз жаргалтай төгсгөлтэй байсан бол 2000 оноос сонгодог эмгэнэлт төгсгөлтэйгөөр дэглэгджээ. “Хунт нуур” бүтээлийн хөгжмөөс хамгийн алдартай нь дөрөвдүгээр хэсэг. Энд хамгийн эмгэнэлт үзэгдлийг харуулдаг байна.

Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.