
Бариа заслын ач холбогдол: Хүний биеийн цус тунгалагийг нэг бүрчлэн тэнцвэржүүлж бөглөрөлүүдийг гаргадаг бөгөөд бариа хийснээр бөглөрсөн цус, тунгалаг тэнцвэржиж, дархлаа сайжирч, уураг тархины үйл ажиллагаа нэмэгддэг.
Эмийн бус аргаар аливаа өвчнийг анагаадаг. Зөвхөн өвчтэй биш эрүүл хүн ч аливаа өвчнөөс сэргийлж дархлаагаа сайжруулах хэрэгтэй. Оюуны болон биеийн хүчний ажлын чадвар нэмэгддэг. Дотор нь сүүн бариа, халуун тосон бариа, цэгэн бариа гэж ялгах бөгөөд өвчтөний онцлог, өвчний байдалд тохируулан хийнэ. Цусны эргэлт сайжирна. Хүний биед цус саадгүй, чөлөөтэй гүйж эд эсэд хүчилтөрөгч болон тэжээл хүргэж өгч, эргээд бодисийн солилцооны эцсийн бүтээгдэхүүн болон хорт нэгдлийг зайлуулдаг. Стресс тайлна.
Стресс бидний биеийг аливаа өвчин эмгэгд мэдрэмтгий болгодог. Бариа засал хийж эхэлсэн тэр дор биений чангарал сулардаг нь тархины цахилгаан соронзон бичлэгээс тодорхой харагддаг. Мэдрэлийн үйл ажиллагааг сайжруулна. Хүний биеийн бүх хэсгийн мэдрэлийн цэгийг сэдээж, мэдрэлийн дохиолол дамжуулах мэдрэлийн сувагнуудыг чөлөөлж өгч мэдрэлийн үйл ажиллагааг сайжруулна. Дархлаа дэмжинэ. Лимфийн буюу тунгалагийн тогтолцоог сэдээж идэвхжүүлснээр халдвард өртөх эрсдлийг бууруулна.
Цэгэн иллэгээр хорт бодисийг биеээс зайлуулан эндорфин дааврын ялгарлыг нэмэгдүүлснээр дархлаа сайжирч ерөнхий эрүүл мэнд сайжирна. Энергийн түвшинг нэмэгдүүлж ядаргаа багасгана. Бие махбодийн энергийн сувгуудыг хөлний цэгэн иллэгээр суллаж сэдээх замаар энергийн түвшинг нэмэгдүүлдэг.
Д.Золзаяа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.