Банкир Б.Мэдрээ УИХ-ын гишүүн болж магадгүй

Twitter Print
2014 оны 04-р сар 26-нд 22:27 цагт
Мэдээний зураг,
 

УИХ-ын гишүүн Р.Бурмааг Ардчилсан намаас хөөх шийдвэрийг тус намын Хяналтын зөвлөл гаргажээ. АН-ын гишүүний дүрэмд өөрийн намын Засгийн газрыг огцруулах үйлдэл хийсэн тохиолдолд гишүүнийг намаас хөөх агуулгатай заалт байдагтай холбоотойгоор Р.Бурмааг ийнхүү намаас хөөж байгаа бололтой. Харин УИХ-ын гишүүн Х.Баттулга, Ж.Батзандан, М.Зоригт нарыг тойргоос буюу ард түмнээс сонгогдсон учир одоогоор яах нь тодорхойгүй байгаа. Ямартай ч жагсаалтаар УИХ-д сонгогдсон Р.Бурмааг ийнхүү намаас хөөснөөр түүний дараа бичигдсэн хүн УИХ-д орж ирэх нөхцөл үүсэх нь тодорхой.

2012 оны УИХ-ын сонгуульд АН-ын жагсаалтад Р.Бурмаагийн ард ХХБ-ны Гүйцэтгэх захирал Б.Мэдрээ жагсаж байсан тул эрхэм банкир тун азтай байдлаар УИХ-ын гишүүнээр тодорч магадгүй болоод явчихлаа. Магадгүй асуудал улам хурцадвал Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, эсэргүү Ж.Батзандан, эрхэм М.Зоригт гурав ч золигт гарч, тэдний суудал эзгүйрч болзошгүй юм. Хэрэв тиймэрхүү байдал үүсвэл эрх баригч АН ёстой л үүрээ эвдүүлсэн шоргоолжны үлгэрийг давтах нь ойлгомжтой. Ийнхүү АН-ын дотоод зөрчил өрсөлдөгчдөд нь тун ч ашигтай байдлаар оволзож эхэллээ. Асуудал хаашаа ч эргэж болзошгүй. Сонирхуулах үүднээс 2012 оны УИХ-ын сонгуульд АН-ын жагсаалтаар хэн, хэн нэр дэвшиж байсныг дахин нэг сануулъя.

1.    Н.Алтанхуяг
2.    З.Энхболд
3.    Х.Тэмүүжин
4.    Ч.Сайханбилэг
5.    Д.Эрдэнэбат
6.    Ш.Түвдэндорж
7.    Р.Бурмаа
8.    Ц.Баярсайхан
9.    Р.Гончигдорж
10.    М.Батчимэг
11.    Б.Мэдрээ
12.    Л.Гансүх
13.    Б.Ургамалцэцэг
14.    А.Гансүх
15.    Г.Байгальмаа

16.    П.Ганхуяг
17.    Х.Батырбек
18.    Р.Эрдэнэбүрэн
19.    З.Нарантуяа
20.    Ж.Батболд
21.    С.Сувдаа
22.    Л.Пүрэвсүрэн
23.    Ц.Энхтуяа
24.    Б.Баттүвшин
25.    Д.Үүрийнтуяа
26.    Б.Батбилэг
27.    Ц.Оюундарь
28.    Б.Ариунболд

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: eegii1967@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Д.Ламжав

      (103.26.194.14) 2014-04-27 14:35
      • 0
      • 0

      УИХ-ын гишүүн өөрийн итгэл үнэмшлийн дагуу үг хэлэх, ямарч хавчлагагүйгээр саналаа өгөх Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхтэй. Энэхүү бүрэн эрхийг зогсоох үндэслэлийг алив нэгэн намын байгууллага тогтоох хууль зүйн үндэслэл байхгүй. Энэ асуудал даамжирвал УИХ, Цэц, СЕХ-ны шийдвэрүүдийг шаардах том дуулианыг үүсгэх бөгөөд эцсийн эцэст АН-д л өөрт нь хор хүргэх боловуу. Харин "айлгах" хэмжээнд ингэсхийгээд зогсвол хэн хэндээ ашигтай байх. Ер нь тойргоос сонгогдсон, намын жагсаалтаар сонгогдсоноор нь ялгаварлаад эхэлбэл, холимог тогтолцоо нь Үндсэн хууль зөрчиж байгаа юм байна гэсэн дүгнэлтэд хүргэж мэдэх юм. 2014-4-27.

      Хариулах