АН-ын Хяналтын хорооноос УИХ-ын гишүүн Р.Бурмааг намаас хөөх шийдвэр гаргав

Twitter Print
2014 оны 04-р сар 26-нд 12:54 цагт
Мэдээний зураг,
 

УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний давхар алба хашиж болохгүй гэсэн хуулийн төслийг 2014 оны долдугаар сарын 1-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэх нь зүйтэй гэж санал өгсөн Х.Баттулга, Р.Бурмаа, М.Зоригт, Ж.Батзандан нарын дөрвөн гишүүндээ Ардчилсан нам хариуцлага тооцож эхлэв бололтой. 

Ардчилсан намын Хяналтын хороо хуралдаж УИХ-ын гишүүн Р.Бурмааг Ардчилсан намаас хөөх шийдвэр гаргажээ.  Р.Бурмаа нь Намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон боловч намынхаа нэгдсэн шийдвэрийг сөрж, намын бодлогын эсрэг санал өгсөн нь дээрхи шийдвэр гаргах үндэслэл болсон байна. Харин түүнтэй ижил санал өгсөн дээрхи нэр бүхий 3 гишүүн тойрогт нэр дэвшиж УИХ-д сонгогдсон юм. 

Энэ шийдвэр нь АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар баталгаажих бөгөөд одоогоор хуралдах тов нь тодорхойгүй байгаа юм.

 

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: tsmunkhbayar@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.