Монгол улсад хүнсний эрхийн бичиг авах шаардлагатай 15131 өрхийн 87000 иргэн байна

Twitter Print
2014 оны 04-р сар 08-нд 08:44 цагт
Мэдээний зураг,
Өнөөдөр болсон Засгийн газрын хуралдаан дээр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны дүнг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Судалгааны үр дүнд бүрдсэн мэдээллийн санг салбарын бодлого боловсруулахад хамтран ашиглахыг С.Эрдэнэ болон холбогдох сайд нарт даалгалаа.

Судалгааг 2013 оны 11-12 дугаар сард авсан бөгөөд манай улсын нийт өрхийн 86 хувийг хамруулж, 714 мянган өрхийн мэдээллийг амьжиргааны түвшингээр эрэмбэлэн, өрхийн мэдээллийн нэгдсэн санд оруулжээ.

Мэдээллийн энэ санг олон салбарын зориулалтаар ашиглах нөхцөлийг хангах үүднээс өрхөөс авсан асуулгын хуудасны нийт 3 бүлгийн 53 асуулт, дагалдах 100 гаруй дэд үзүүлэлтээр мэдээллийг авч болох боломжийг бүрдүүлсэн тул бусад төрийн бус байгууллагууд өөрсдийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйлчилгээ тусламжид ашиглах боломжтой юм байна.

Одоогийн байдлаар мэдэээллийн нэгдсэн санд багтсан, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай, хүнсний эрхийн бичиг авах нийт 15131 өрхийн 87 мянган иргэнд үйлчилгээ хүргэхээр ажиллаж байна.

Төр засгаас нийт хүн амд чиглэсэн аливаа төрлийн үйл ажиллагаа, үйлчилгээ тусламжид хамрагдах зорилтод өрх, иргэнийг тодорхойлох, оновчтой сонгох, түүнчлэн нийт өрх иргэнд  үзүүлэх төрийн бусад үйлчилгээг төлөвлөх, шинэ төрлийн үйлчилгээ бий болгох, хэрэгжүүлэхэд энэ мэдээллийн санг ашиглах бүрэн боломжтой бөгөөд төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй, хүртээмжтэй, оновчтой хүргэх төрийн байгууллагуудын уялдааг сайжруулах, хамтран ажиллах нөхцөл бүрдэж байна.        

 

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: tsmunkhbayar@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.