Тэтгэвэрт гарсан генералуудын хангамж нэмэгдэнэ

Twitter Print
2014 оны 04-р сар 26-нд 20:30 цагт
Мэдээний зураг,
Мэдээний зураг,

Монгол Улсын цэргийн дээд офицерийн генерал цол бий болсноос хойшхи 70 жилд энэхүү цолыг 160 хүн хүртсэний 82 нь амьд сэрүүн байгаагийн 52 нь тэтгэвэрт байна. Ахмад настай генералуудын амьжиргаанд судалгаа хийхэд тэдний тэтгэвэр дунджаар 300 мянган төгрөг бөгөөд өнөөгийн цэргийн албан хаагчдын нийгмийн хамгаалал, тэтгэврийн хэмжээнээс доогуур нөхцөлд амьдарч байна. 

Монгол улс үндэснийхээ бахархал нь болж, улс орны аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн генерал цолтой цэргийн дээд офицерт үзүүлэх хангамжийг тэдний алба хааж байсан үеийнхээ бууруулахгүй байх нь Үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцнэ гэж үзэж байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлигийн төсөлд цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрх бүхий Монгол Улсын генерал цолтой цэргийн бэлтгэл албаны дээд офицерт цэргийн цолны цалинг цолны зэрэглэлээс хамааран 36-40 хүртлэх хувь хэмжээгээр тооцож сар бүр олгохоор холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах, зардлыг жил бүр тусгаж байхаар тусгагджээ.

Энэхүү Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжээд гишүүдийн гаргасан саналыг тусган Ерөнхийлөгчийн Тамгын газарт уламжлахаар тогтлоо.

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: tsmunkhbayar@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.