1000 цаасан шувуу буюу Садако охины түүх

Twitter Print
2019 оны 12-р сар 07-нд 10:35 цагт
Мэдээний зураг,

Та бүхэн мэдэх байх энэ хөөрхөн охины нэрийг Садако Сасаки гэдэг бөгөөд дуучин Оюунтүлхүүрийн дуулсан Хирошимагийн охины цаасан шувуу хэмээх дууг энэ охины гэгээн дурсгалд зориулж хийж байжээ.

Тэрээр Хирошимагийн атомын бөмбөгдөлтийн үеэр ердөө хоёрхон настай жаахан охин байсан бөгөөд атомын бөмбөгдөлтөөс эсэн мэнд гарч тэр үед гаднаа ямар ч гэмтэл, шархгүй байсан тул "Азаар аврагдсан НЭГЭН" гэж ерөөсөн гэдэг. Гэвч цацрагийн хордлого түүнийг аажим аажимаар хөнөөж байсан бөгөөд тэр аймшигт өдрөөс хойш 9 жилийн дараа Цусны хорт хавдар туссан байж. 

Эмч түүнд амьдрах 1 жилийн нас үлдсэн хэмээн гэрийнхэнд хэлжээ. Охин эмнэлэгт хэвтэж эмчлүүлэн, өөрийн болон бусад хүмүүсийн өвчин түргэн эдгэрээсэй гэж өдөр бүр залбирч байсан нь гайхалтай. Мянган цаасан шувуу хийвэл амьд гарч, өвчин нь хурдан эдгэрдэг гэсэн японы хуучны домогт итгэн өдөр бүр уусан эмийнхээ цаасыг хадгалан Цаасан шувуу нугалж эхэлсэн юм. Охин нугалсаар л...

Аль хэдийн найман сар өнгөрсөн бөгөөд охин 644 шувуу хийгээд өвчнөө даалгүй нас баржээ. Түүний ангийн найзууд нь үлдсэн 356 цаасан шувууг гүйцээн хийж түүнтэй хамт оршуулсан байна. Энэ явдал хүн бүрийн сэтгэлд хүрч энх тайван, цөмийн эсрэг зогсох нэгдмэл сэтгэлийг бий болгосон гэдэг. Японы ард түмэн нэг зэрэг хөөрхий охинд зориулан цаасан шувуу хийж эхэлсэн бөгөөд охиныг өнгөрснөөс хойш нэг жилийн дотор зуун мянган цаасан шувуу Хирошима хотод цугларчээ. Үнэхээр харамсалтай түүх. 

Ноён Анхбаяр-н зураг.

Тэр 1943 оны 1 сарын 7-нд мэндэлж 1955 оны 10 сарын 25-нд хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Түүний эцсийн хүсэл Атомын бөмбөг болон дайны эсрэг байсан учир түүнийг дэлхийн энх тайвны бэлгэдэл болгон мөнхөлсөн байдаг.

Ноён Анхбаяр-н зураг.

Н. Анхбаяр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.