АНУ-ын виз мэдүүлэгчид ярилцлагын цаг товлохоосоо өмнө DS-160 маягтыг бөглөж, илгээсэн байх ёстой

Twitter Print
2020 оны 02-р сар 18-нд 10:14 цагт
Мэдээний зураг,

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэсээс тус улсын виз мэдүүлэх хүсэлтэй иргэдэд зориулан анхааруулга гаргажээ.

Тус анхааруулгад дурдсанаар виз мэдүүлэх гэж байгаа иргэн та ярилцлагын цаг товлохоосоо өмнө визний мэдүүлгийн DS-160 маягтыг заавал бөглөж, дуусгасан байх ёстой юм байна.

Ярилцлагад орохын өмнө доорхи дарааллын дагуу дөрвөн алхамыг хийж гүйцэтгэнэ.

1-р алхам: Визний мэдүүлгийн хураамж төлнө.

2-р алхам: Цагаачлалын бус визний цахим маягтыг (DS-160) бүрэн бөглөж дуусгана.

3-р алхам: Заавал гүйцэд бөглөж дуусгасан DS-160 маягтын баркодыг ашиглан ярилцлагын цагаа товлоно.

Ярилцлага товлоход гурван мэдээлэл шаардагдана:

  • Таны паспортын дугаар

  • Таны MRV хураамж төлсөн баримтын дугаар

  • DS-160 маягтын баталгаажуулсан хуудсан дээрх арван (10) оронтой баркодны дугаар

Эс бөгөөс та ярилцлагад орох боломжгүйг анхаарна уу!

4-р алхам: Визний ярилцлага товлосон өдөр, цагтаа АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын хэлтэст очно. Ярилцлаганд ирэхдээ ярилцлага товлосон хуудас, DS-160 маягтын баталгаажуулсан хуудас, нэг хувь зураг, хүчинтэй паспорт болон бүх хуучин пастортнуудаа авчирна.

Эдгээр бичиг баримтгүйгээр таны мэдүүлгийг хүлээж авах боломжгүй юм байна.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.