Долоон байршилд газар доорх машины зогсоол барина

Twitter Print
2014 оны 04-р сар 26-нд 10:23 цагт
Мэдээний зураг,
Хүнээсээ олон машинтай болсон гэхэд хэлсдэхгүй нийслэл хотын маань томоохон асуудал бол машин зогсоол, тохитой граж байдаг билээ. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах, хотын өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор нийслэлийн хэд хэдэн байршилд хүүхдийн тоглоомын талбай, иж бүрэн тохижилт бүхий автомашины газар доорх зогсоолыг барихаар төлөвлөж байна.

Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын захирамжаар газар доорх автомашины зогсоолын байршлыг баталлаа. Эхний ээлжинд Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 15, 17 дугаар хороо, Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороо, Баянзүрх дүүргийн 7, 15 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт газар доорх зогсоол барихаар болжээ. ­­­­

ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙ, ТОХИЖИЛТ БҮХИЙ
АВТОМАШИНЫ ГАЗАР ДООРХ ЗОГСООЛУУДЫН БАЙРШИЛ

 
 
д/д   

 
 
Дүүрэг

 
 
Хороо

 
 
Байршил

Газар доорх зогсоолын
талбай
/м2/

Тохижилт бүхий,
хүүхдийн
тоглоомын талбай/м2/

ЗАА-нд
олгох
эдэлбэрийн хэлбэр

 
1

 
Баянгол

 
18

 
Орон сууцны    42-байрны дунд

 

 
1277

 
2610

 
Эзэмшүүлэх

 
2

 
Сонгинохайрхан

 
17

 
Орон сууцны 32-р байрны дунд

 
4020

 
6184

 
Эзэмшүүлэх

 
3

 
Сонгинохайрхан

 
15

 
Орон сууцны 19-р байрны хойд талд

 

 
4070

 
6735

 
 Эзэмшүүлэх

 
4

 
Хан-уул

 

 
2

 
21-р байрны баруун талд

 

 
1400

 
3730

 
Эзэмшүүлэх

 
5

 
 Баянзүрх

 
7

 
Орон сууцны
2-р байрны зүүн
талд

 

 
 
900

 
 
1550

 
 
Эзэмшүүлэх

 
6

 
Баянзүрх

 
15

 
Орон сууцны
 6-р байрны урд талд

 

 
1280

 
2000

 
Эзэмшүүлэх

 
7
 

 

 
Сүхбаатар

 
3

 
Орон сууцны 13-р байрны зүүн талд

 
912

 
1712

 
Эзэмшүүлэх

 

 

 

 

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: eegii1967@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.