Том Бушийн хүү Жеб 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй

Twitter Print
2014 оны 04-р сар 25-нд 16:27 цагт
Мэдээний зураг,
АНУ-ын Ерөнхийлөгч асан том Бушийн хүү, Флорида мужийн захирагч асан Жеб Буш ирэх 2016 оны Нэгдсэн улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй гэдгээ хэлжээ. Тэрээр “FOX news” телевизэд өгсөн ярилцлагадаа “Энэ асуудлын талаарх эцсийн шийдвэрийг 2014 онд багтаан гаргана” гэсэн байна. Жеб Буш нь Бүгд Найрамдах намын гишүүн бөгөөд нэр хүндтэй улс төрчдийн нэг гэнэ.

Ерөнхийлөгч асан Бушийн хүү Жеб нь 1999-2007 онд Флорида мужийн амбан захирагчаар ажиллаж байжээ. Мөн тус мужийн түүхэнд хамгийн их нэр хүндтэй захирагч байсан гэдгийг нь оршин суугчид үнэлдэг аж. Хэрэв Жеб Буш Ерөнхийлөгчид нэр дэвшиж ялалт байгуулбал дахин нэг Буш төр барих юм.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: zoloo_fifa@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.