
05:30 цагийн үед Хөвсгөл аймгийн төвөөс баруун хойд зүгт 200 километрт Ханх сумын баруун урд зүгт 30 километрийн зайд 6.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, иргэдэд хүчтэй мэдрэгдсэн.
Тус сумын нөхцөл байдлын талаар Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын тамгын газрын дарга Д.Баасансүрэн "05:33 минутад бүх айл өрх газар хөдлөлтийг мэдэрсэн. Тэр үеэр төвд байшингууд ортойгоо айхтар хөдлөөд, хөдөө орон нутагт телевизор, толь, тавилга нь хагарсан, зарим сургууль, байгууллагуудын объект цуурсан, тавилгууд нь байрнаасаа хөдөлсөн байдалтай байсан. 05:30 цагаас хойш хүмүүс ажиллаад, цууралт өгсөн барилга байгууламжаа явж үзэж явна. Мөн нялх хүүхэдтэй хүмүүс болон албан хаагчид давхар байранд байх боломжгүй байгаа учраас ах дүүгээрээ бөөгнөрч, аюулгүй байдлаа хангаад, дулаан хувцсаа өмсөх заавар зөвлөмжийг өгөн ажиллаж байна.
Одоогоор бол төв контороо нүүлгэн шилжүүлсэн. Цаашид нөхцөл байдал хүндэрвэл иргэдийг нүүлгэн шилжүүлнэ. Ард иргэддээ мэдээ мэдээлэл, сэрэмжлүүлгээ тухай бүрд нь өгч байгаа. Шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй, дулаан хувцаслаад, аль болох тайван байх зөвлөмжийг өгсөн. Ерөнхийдөө бүх иргэд маань айсан сандарсан байдалтай, эмнэлэг ачаалалтай байна. Ил мэдрэгдэх хохирлын хэмжээгээ тоолох ажлын хэсэг томилогдоод гарчихсан. Барилга байгууламжийн ханууд их цуурсан байна. Бид зарим албан хаагч, багуудаасаа мэдээлэл авч амжаагүй явна" гэжээ.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.